Нүүр хуудас Үйл явдал Халуун сэдэв Хүмүүс Санал асуулга Архив
adsf
curious
Сүүлд нэмэгдсэн ...
МАХН АН-ын шарыг малтав
2010-07-29 03:15:43
Б.Батзаяа албан ёсоор "зодог тайлна"
2010-07-29 02:54:31
Харийн залууд хайртай болсон бас нэгэн Монгол бүсгүй
2010-07-29 02:00:40
Дээгий эхнэрээ захидлаар дарж байна
2010-07-29 01:58:10
Beatbox-ын параданд Япончууд уригджээ
2010-07-29 01:57:58
Нора хатагтайн "Нора" кафед гадаад хүмүүс их ордог
2010-07-29 01:57:42
Даян аварга фигур зааж байна
2010-07-29 01:56:40
УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ?
2010-07-29 01:56:22
Дахиад л хүйн халдвар, Эрүүл мэндийн сайдаа!!!
2010-07-29 01:56:17
МАХН, АН амласан 1.5 сая төгрөгөө өгч чадахгүй
2010-07-28 02:16:19
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагүй
2010-07-28 02:11:19
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг Сүнжид багш аа гэж дууддаг болсон
2010-07-28 02:11:16
Солонго "завсрын" бусад нь үндсэн гишүүн гэж...
2010-07-28 01:37:28
Мээдээ сайн аав
2010-07-28 01:35:44
Аюуш эмэгтэй хамтрагч "хүсч" байна
2010-07-28 01:35:37
Пүүжээгийн ханхүү хэн бэ?
2010-07-28 01:35:23
BX охиндоо Сондор гэдэг нэр хайрлажээ
2010-07-28 01:35:14
"Монгол газар"-ын Ц.Мянганбаяр биш "Анод"-ын Ц.Мянганбаяр болжээ
2010-07-28 01:34:29
Бидний мэдэх ба мэдэхгүй НОМИН
2010-07-28 01:34:19
Улсын нууц зардруулсан хэрэг анхан шатны шүүхэд шилжлээ
2010-07-27 02:59:56

`Бөртэ чоно`-ын шагнал зохих эзэддээ очсон уу…
2008-12-23 00:56:34
Хүмүүс: Гүндэгмаа.О  |  Түвшинбаяр.Н  |  Бадар-ууган.Э  |  Сэрдамба.П  | 
Үйл явдал: Бээжингийн Олимп 2008  | 
Сэдэв:

“Бөртэ чоно” шагналыг МҮОХ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран 2002 оноос эхлэн олгож байна.
Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар анхны “Бөртэ чоно”-ын эзнээр Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатар тодорч байлаа.

Монгол Улсын гавъяат тамирчин Х.Цагаанбаатар 2003 оноос шилдэг тамирчны тоонд багтаж дараа жил нь Афины олимпийн гол баатраар тодорч, манлай тамирчнаар шалгарсан. Тэр энэ шагналаа мэргэн бууч О.Гүндэгмаагаас гардан авсан юм. Х.Цагаанбаатар 2006 онд мөн л тамирчдаа манлайлж “Бөртэ чоно”-ыг хоёр дахиа хүртсэн анхны тамирчин болов. “Бөртэ чоно”-ыг 2005 онд гавъяат тамирчин Б.Наранбаатар, Х.Эрдэнэт-Од нар хүртсэн юм. 2007 онд ДАШТ-ний мөнгөн медальт Э.Бадар-Ууган “Бөртэ чоно”-ын эзэн болсон.

Үндэсний спортын төрөлд дээрх шагналыг бөхчүүдэд олгодог бичигдээгүй хууль тогтсон бөгөөд далай аварга Г.Өсөхбаяр 2002, 2003, 2005 онд тус тус шилдэг тамирчнаар шалгарсан бол даян аварга А.Сүхбат 2004 онд, улсын аварга Д.Сумъяабазар 2006 онд “Топ-10″-т орсон. Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Ч.Насантогтох /жүдо/ 2004, 2006, Л.Ундралбат /буудлага/ 2003, 2005 онд шалгарчээ.

Анхны “Бөртэ чоно”-ыг 2002 онд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Дамдиншарав гардсан бол ноднин “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга /чөлөөт бөх/ үг шагналын эзэн болсон.

Шилдэг багаар волейболчид хоёр ч удаа шалгарчээ. 2003 онд “Эрчим”, 2006 онд “ТЭЦ-IV” шилдэг багийн шагнал хүртсэн. “Бөртэ чоно”-оор жүдочид тэргүүлж байна. Араас нь чөлөөт бөх, буудлага, самбо, сумогийыхон ордог. Оны шилдэг тамирчны шагналыг дугуй, шатар, даам, бокс, үндэсний бөх, мотоспорт, бодибилдинг, уулын спорт, хүндийг өргөлтийнхөн авчээ.

“Бөртэ Чоно-2008″ Спортын оны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 20-ны бямба гарагт Соёлын төв өргөөнд боллоо. Бээжингийн олимпийн аварга болсон хоёр тамирчин маань зүй ёсоор Шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч “Бөртэ чоно” цомыг хүртлээ. Тэд бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Энхбатын Бадар-Ууган /”Бээжин-2008″ олимпийн наадмын аварга/, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр /”Бээжин-2008″ олимпийн наадмын аварга, Парисийн Супер дэлхийн цомын мөнгө, Алматыгийн ОУГ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт/ нар билээ.

Шилдэг арван тамирчнаар Отрядын Гүндэгмаа /Буудлага/, Пүрэвдоржийн Сэрдамба /бокс/, Цогбадрахын Мөнхзул /буудлага/, Намхайдоржийн Баярмаа /хүндийн өргөлт/, Очирбатын Насанбурмаа /чөлөөт бөх/, Мөнхбатын Даваажаргал /сумо/, Эрдэнэбилэгийн Халиунболд /мотоспорт/, Доржпаламын Ганхуяг /Үндэсний бөх/ нар тодорлоо.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дамбадондогийн Баатаржав /паралимп, байт харваа/-”Бээжин-2008″ паралимпийн наадмын аварга болсон амжилтаараа “Паралимпийн шилдгийн шилдэг тамирчин” шагналыг хүртсэн юм.

Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар, шилдэг дасгалжуулагчаар Ардын багш Дамдинжавын Банди, гавьяат дасгалжуулагч Лхагвын Ундралбат нарыг тодруулав.

Шилдэг багаар волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг /зүүн Азийн АШТ-ий хүрэл медальт/, шилдэг холбоогоор Монголын волейболын холбоо, шилдэг холбооны нарийн бичгийн даргаар Т.Үйтүмэн /бокс/-г шалгаруулсан юм. Шилдэг шүүгчээр С.Баясгалан /бокс/, шилдэг олимп сургалтын төвөөр Сүхбаатар аймгийн “Парис” төв, спортын шилдэг бүтээн байгуулалтаар “Эрдэнэт” УБҮ, шилдэг холбооны ерөнхийлөгчөөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нар тодорлоо. Гэхдээ шилдгийн шилдэгдасгалжуулагч, баг, холбоог шударгаар шалгаруулж чадаагүйд олон хүн сэтгэгдэл дундаар байлаа.

Тухайлбал, шатрын эмэгтэй баг болон бокс, жүдо, буудлагын холбоо, дасгалжуулагч Д.Баиди, Л.Ундралбат нар авах ёстой шагналаа хүртсэнгүй гэцгээж байв

Эх сурвалж: МОНЦАМЭ

Найздаа илгээх | Хэвлэх
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Дэлхийн цомд манайхан анх удаа түрүүлэв
2010-07-26 02:31:06
Гавьяатууд амжилтын төлөө хамтдаа зүтгэнэ
2010-04-21 03:10:29
Дэнжийн мянгын дэггүй дэлчгэр шар гавъяат
2010-04-17 08:08:18
"BBC" Э.Бадар-Ууганыг онцолж байна
2010-04-06 01:38:48
Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, О.Мөнх-Эрдэнэ нар бүтэн жилээр "торгуульлаа"
2010-03-29 03:28:43
О.Гүндэгмаа эргэн ирлээ
2010-03-19 07:26:06
Түвшинбаяр медальд хүрч чадсангүй
2010-02-18 09:48:19
П.Сэрдамбын зүүдээ гэж…
2010-02-11 10:19:43
 
Сэтгэгдэл
yah gej hudlaa yum bichdeg yum be?anhnii hoshoi burtu chonii ezen purevbaatar shd
2008-12-31 07:55:54
anh udaa l mongolchuud ingej ih bayarlaj baina.gehdee hoosorloo hamag yama ogsoor b.gad.
2008-12-23 13:08:01
ene shalgaruulalt bol tsever olympiin horoonii nairuulsan jujig buyu erunhii nairuulagch ni otgontsagaan
2008-12-23 13:06:20
Mongol neg l bishee Ulaanbaatart buun utaa eruul bhii nch arga alga shudraga yum gej bhgui mungutei hun Buh asuudlaa huulias deeguur taviad l shiiddechihdeg gedgiig AEROMONGOLIA haruulj bna. MONNIS kompaniihan aeromongoliag hudaldaj avaad boolshig ajilluulj bsniig heden ajillagsad ni eserguitsej ajil hayasan bolovch ted nariig toodog amitan neg ch bhgui. Mongol ulsiin huuliig yuman chinee bodohgui gadaadaas humuus haraar oruulj ireed l heden mongoliig noenii urdaas terseldvel yadgiig uzuulne mungu huchtei yu huuli chin huchtei yu gedgiig haruulna za geed heden ajillagsdaa huusun gesen. Nuguu heden ajillagsad UE-iin neriig bariad l guigeed huuli zurchiud hun ajilluulaad bna geed Hudulmuriin yam Zam teevriin yam Mergejliin hynaltaar guigeed barimtiin uzuuleed baihad toodog amitan neg ch bhgui. Tegeed nuguu mergejliin hynaltiin baitsaagch ni aeromongoliag shalgah geed ochson chin baitsaagchiin huuguug balai avgaigaar ni duudaad yvuulchihsan gesen. Daraa darga deer ni orood tanai baitsaagch ingesen gehed ni nuguu baitsaagchiig ni dahij shalga gesen bolovch yvah bolson chin saund orood bhii usand orood bhii geseer shalgahaas tsuhtaad oldohoo bsan gesen. ARAICHDEE ULSIIN BAITSAAGCH IIM DOOSHOO ORCHIH VUU ESVEL DARGA BITGII YV GEV UU ESVEL HAHIUL AVSAN YUM BOLOV UU. YUCH BOLLOO GESEN TURIIN ALBIIG HASHIJ BGAA HUN SHALGAH L HEREGTEI ES ZUI GEJ BDAG BOLSHDEE. TSAAN NI HUVISGALT NAMIIN TOMCHUUD BDAG BOLOHOOR MONNISIINHEN INGEJ BGAA YUM GESEN TODRUULBAL TOM AH GENELEE. TEGEHEER EDGEER HUURHII AJILLAGSAD DEESHEE TENGER HOL DOOSHOO GAZAR HATUU L GESEN YUM BOLJ BH SHIG ESVEL ARDCHILSAN NAMAAS TUSLAMJ GUIVAL YASAN YUM BOL. ALTANHUYAG BOL HUVISGALT NAMTAI UVUR TURUUNDEE ORCHIHSON TEGEHEER ELBEGEE AHAAS L GUISAN DEER BHAA. UE-IIN GANBAATAR EDGEER AJILLAGSADAD TUS BOLOH NI YU L BOL DAM SONSOHNEE HUDULGUUND BHDAA SANHUUJILT AVDAG BSAN GESEN TSUU YRIA DEGDEEDL BGAA SURAGTAI YUMIIG YAJ MEDEHEVDEE.
2008-12-23 11:14:17
yor ni eniig hen shuusen yum be shudraga shuult gedeg ni ene uu ene olon shagnal garduulj bhd buudlagiin holboo yagad neg ch yumand bdaggvi yum be 2 ch tamirchin shildeg bson, deer ni ochinoon temtseen uraldaand buudlaga sport amjilt gargadag btal. eniig shudraga shuult gej helddeggvi yumaaaaaaaaaa setguulchid maani medleg medeelel muutai boloo yu da
2008-12-23 09:48:54
shagnalaa hoosortloo ogood l bai daa......
2008-12-23 09:39:14
ene teneg dandaa iim yum bichih yum.heniig shagnuulah geed lobbidooo bgaa bol.ireedvitei tamirchin ene ter gedeg yum bish bol unguruud hagas jil ch boloogvi olimpiin awarguudiin umnvvr hen shildgiin shagnal awah yum.tegeed ch ter bagsh dasgaljuulagch bvgdiig shagnaad bgaa yu bishvv?
2008-12-23 04:11:58
1-р хороололын 20-р байранд 1 давхaрын 4 өрөө байр ÿàðàëòàé зарна. Өргөтгөх боломжтой ,утас кабельтай ,энгийн засвартай ,автобусны буудал ,төв зам ,хархорин зах ,эмнэлэг үйлчилгээндээ ойрхон .Утас 684834 г ,99024418
2008-12-23 02:32:13
NASAA bagshiin hodolmor ter olimpiin altad chini ih shingesen shuu Boldoo bol suuliin ueiin hun olon jiliin hodolmor turshlaga gej neg yum baidag daa BAHDI NASAA hoyoriin l hodolmor manaihan neg tuilshirhaaraa denduu Boldoo bagshiigaa omhoo barih yostoi .chi zaluu hun ahiad abarga toruuleh heregtei
2008-12-23 02:27:38
demjij bn Ulg domog boltoloo yarigdaj bhad olimp chini ali deer ungursun shuu dee
2008-12-23 01:06:22
Яг үнэн дээ бол Олимпоос медаль авсан тамирчид аль хэдийнэ авдаг шагналаа төр олон нийтээсээ авчихсан юм чинь тэднийг тусгайд нь үлдээгээд өөр төрөлд хичээж чамгүй амжилт гаргасан бусад дасгалжуулагч тамирчдаа номинацид оруулж урамшуулсан бол илүү үр дүнтэй байх байлаа. Түүнээс алийн болгон нэг хэсэг нөхдийг л залхатал шагнаж Зурагт, сонингоор улиг болтол магтах юм бэ. Өөр өчнөөн олон асуудал, багш дасгалжуулагч, тамирчид хөлсөө ургаж дээрх аваргуудыг чинь аварга болоход нь тус дэм болж бэлтгэлийг нь хангасан өчнөөн сайчуул байна даа Харалган Олимпийн Хороо гуйа.
2008-12-23 01:04:58
Та бухимдалаа илэрхийлэхийг хүсвэл энд ганцхаан дарна уу!
Таны сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн соёлтой оролцоно уу!
Сурталчилгаа
ЭНЭ СЭДЭВТ