Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Монголын хамгийн өндөр цалинтай ноёдын нэгд ХААН банкны гүйцэтгэх захирал ноён Питер Морроу зүй ёсоор тооцогддог. Түүний цалингийн талаар амтай болгон нь шуугидаг ч сардаа 50-60 мянган долларыг мань эр халаасалдаг. Хэдийгээр тус банкийг зах зээлийн ааш аягт нийцүүлэн авч явж, өнөөдрийн амжилтанд хүрэхэд энэ Америк эрийн оруулсан хувь нэмэр багагүй боловч үнэндээ ажилтнууд нь түүний энгүй их тансаглалын талаар эрхгүй шивэр авир хийдэг. Гарын үсэг мэндчилгээ дамжуулахаас цааш хэтэрдэггүй ноён Питер Морроугийн банкиндаа оруулдаг хувь нэмэр мэдээж үүнээс илүү учраас эзэд нь түүнд ийм өндөр цалин өгсөөр байдаг биз ээ. Гадны мэргэжилтэн найз нөхдөө авчирч ганц хоёр сар Монголоороо зугаалуулчихаад арав, хорин мянган ам.долларыг цалин нэрийдлээр өгчихдөг энэ эр сав л хийвэл гадаад далайн эрэг дээр тарвалзаад хэвтэж байдаг, Монголын аль л үнэ өндөгтэй, тансаг баар саваар хэсэж, навчин тамхиа суунаглуулан суудаг түүнтэй монголчууд хэзээний танил болжээ. Сүүлийн үеийн мэдээллээр хүүхдийн зуугийн ойролцоо нээгдсэн манай баячуудын саатах манай баячуудын саатах дуртай болсон өндөр үнэ бүхий `lvy` рестораныг Питер Морроугийнх гэж байгаа. Зарим эх сурвалжийн мэдээгээр `Шунхлай`-гийнх ч гэж яригдаж байгаа.
Юутай ч Монголын хамгийн өндөр цалин хангамжтай Америк эр залуухан туслах бүсгүйгээ гэргий болгон богтолжээ. Залуухан гэргий нь одоо дөнгөж хорь гарч яваа, өөрийнх нь удирдлага дор ажилладаг байсан Монгол бүсгүй. Хэдхэн сарын өмнө Питер Морроуг туслах бүсгүйгээ татаж чангаан, ажлын байран дээрээ хүчирхийлэл үйлдлээ хэмээн шуугиж байсан. Үнэндээ тэр бүсгүйтэйгээ тоонот гэрт толгой холбосноос харвал тэр явдал зүрх сэтгэлийн холбоо байсан бололтой. Тэд нэг гэрт орж залуухан Монгол бүсгүй захирал эрхмийнхээ цайг чанаж, өрхийг нь татах болсноор багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Америк эхнэртэй, том болсон үр хүүхдүүдтэй тэрээр байсхийгээд гэр бүлээ эргэж тойрон Америкийг зорьдог байсан бол одоо Монголтой ажил хэргийн төлийгүй амь амьдралын холбоотой болж байгаа нь энэ.
Эх сурвалж: Монголын нэг өдөр