Array ( ) Гүйх нохойд саад бүү болоорой

Гүйх нохойд саад бүү болоорой
2008/12/10
Share |
Хүмүүс:
Компани:

Алаагүй баавгайн арьс болох ашиглаж эхлээгүй манай ордын нэрээр Канадын “Айвенхоу Майнз” компани Торонтогийн биржид хувьцаа арилжиж хөрөнгө босгосоор байгаа тухай мэдээлэл ч цацагдах болов. Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бид хэрэлдсээр суугаад бөөн бөөн боломж, боодол боодол мөнгө салхинд хийсгэсэн бололтой. Ядаж л хөрсөн доороо хоёр том орд сандайлсан Өмнөговийн Ханбогд, Цогтцэций сумынхан өнөөг хүртэл өөхөн дэнгээсээ салаагүй суугаа нь гарцаагүй үнэн

Нөөц нь тогтоогдмогцоо л гадныхныг төдийгүй монголчуудын шооконд оруулах шүлсийг гоожуулах шахаж байсан хоёр толгой одоо л “амь” орох нь. Ам дамжсан ярианы гол сэдэв байсан Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлтийг УИХ түр хойш тавьж, эхлээд Оюутолгой, Тавантолгойн ордыг гэрээгээр эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэн тогтоол баталж, гэрээг хийх эрхийг Хамтарсан Засгийн газарт “ойлголоо”. Шинэ УИХ-аас томилогдсон ажлын хэсэг энэ хувилбарыг бодож олсон бөгөөд “Цаг хожих хамгийн сайн арга” хэмээн тодорхойлсон. Дэлхийн санхүүгийн байдал хямраагүй бол бид хуулиа яриад л, хэрэлдээд л суух байлаа хэмээн бас олзуурхаж байна лээ.

Уул нь манай улс ашигт малтмал ашиглах тухай харилцааг 1994 оноос зохицуулсан хуультай. Тэр хууль 1997 онд бүхлээрээ шинэчлэгдсэнээр хувь хүмүүс болон хувийн хэвшлийнхэн энэ салбарт хөл тавих эрхтэй болсон юм. Гэвч тухайн цаг үеэсээ хамаарч байгаль орчны нөхөн сэргээлт, ус ашигласны төлбөр зэрэг амин чухал асуудлыг орхигдуулснаас монголчуудад орлогоос давсан хохирол учруулав. Лиценз хэмээх эрээн цаасаар монголын баялаг гар дамжин арилжаалагдсаны сонгодог жишээ нь “Бороо гоулд”.

Энэ компани бидний 40 тн алтыг ямар ч хяналтгүйгээр зөөж одсон гэх хэл аманд өртсөн. Нөхөн төлбөрийн асуудал шүүх, хяналтын байгууллагын ч босгыг даваад авсан. Энэ бүхний дараа дахиад л хуулиндаа гар хүрэх шаардлага гарч ирж, 2006 онд Ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт орсон юм. Хэрэгжиж эхлээд хоёр жил болоогүй байгаа уг хуулийн давуу болон сул тал юу болох нь одоогоор ойлгогдох юм алга. Гэвч дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал жил гаруйн өмнөөс яригдаж эхлэн нэг парламентаас нөгөөд шилжив. Харин энэ хооронд дэлхийн зах зээл ” дээр металлын үнэ унаж, зэс л гэхэд өмнөхөөсөө талаас илүү хувиар хуга хямдарсан нь монголчуудад эрхзүйн орчноо сайжруулсныхаа үр дүнг мэдрэх завдал өгсөнгүй.

Үүнтэй зэрэгцэн Оюутолгой, Тавантолгойг ашиглах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн хуваахыг тойрсон улангассан улстөржилт хоёр толгойг “хэмлэж”, улстөрчид, эдийн засагчид, судлаачид, ТББ, иргэний нийгмийнхний хэн илүү эх орончоо үзэх байлдааны талбар болж хувирав. Оюутолгойгоос олборлогдоод экспортод гарч байх учиртай зэс гэгч металл энэ хооронд улам үнэгүйдсээр. Азаар нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байна. Алаагүй баавгайн арьс болох ашиглаж эхлээгүй ордын нэрээр Канадын “Айвеноху Майнз” компани Торонтогийн биржид хувьцаа арилжиж хөрөнгө босгосоор байгаа тухай мэдээлэл ч цацагдах болов.

Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар бид хэрэлдсээр суугаад бөөн бөөн боломж, боодол боодол мөнгө салхинд хийсгэсэн бололтой. Ядаж л хөрсөн доороо хоёр том орд сандайлсан Өмнөговийн Ханбогд, Цогтцэцийн сумынхан өнөөг хүртэл өөхөн дэнгээсээ салаагүй суугаа нь гарцаагүй үнэн. Нэлээд хугацаанд хэрхэх нь тодорхойгүй явснаас Монголд хэрэгжиж байгаа “Оюутолгой” төсөл саяхан ажилчдаа тавин хувь цомхотгосоноо төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-гийн удирдлагууд мэдэгдсэн. 250 монгол хүн хоолноосоо салсан нь магадгүй зарим айл өрхийг дэлхийн зах зээл дээрх зэсийн уналтаас илүү нэрвэсэн байх.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд хэрэв хайгуулыг төсвийн хөрөнгөөр хийсэн бол төрийн оролцооны 50 хүртэл хувь, хувийн хэвшлийн хөрөнгөөр хийсэн бол 34 хувийг Монголын тал эзэмших ёстой. Чухамдаа энэ л хувийг чамалж хуулиа баталсан ч юмгүй, хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсан ч юмгүй цаг аттдсанд хамаг учир бий.

Тавантолгойн кокжсон нүүрсний орд аль 40 гаруй жилийн өмнө тогтоогдсон. Ордод түшиглэсэн орон нутгийн чанартай жижиг уурхай ч байгуулагдаж, нүүрсний чанар чансааг баталгаажуулсан байгаа. Зургаан тэрбум гаруй тонн сайн чанарын нөөцтэй энэ баялаг ордод манай хойд урд хөршөөс эхлээд япон, солонгосчууд хүртэл нүд унагадаг. Эндээс жилд 20 сая тонн нүүрс олборлоно гэж үзвэл 300 жил биднийг хангалттай халаана. Дээрээс нь жилд 10 гаруй сая тонн нүүрсний хэрэглээгээ арай ядан хангаж, гал алдах шахдаг өнөөгийн байдал үгүй болно. Тэгэхээр одоо Засгийн газрын алсын хараатай бодлого, УИХ-ын нарийн чанд шүүлтүүр л үлдэж байна гэсэн үг.

Харин Оюутолгойг ашиглах тухай яриа мөн л арваад жилийн нүүр үзэж байгаа. Дэлхийд тооцогдох ховор энэ ордын судалгааны ажил дуусах шатандаа ороод байгаа. Оюу толгойн хүдрийн нөөц 2,3 тэрбум тонн, хүдэр дэх зэс 30 сая тонн, алт 1000 орчим тонн гэж тогтоогдсон байна. Зэсийн агууламжийнхаа хувьд Эрдэнэтийнхээс гурав дахин баялаг. Харин алтны хэмжээ нь манай улсын уул уурхайн 86 жилийн түүхэндээ олборлосон нийт алтны талтай нь тэнцэнэ. Энэ барагцаалсан тоог хараад мэргэжлийнхэн бүү хэл мэддэггүй нь шооконд орохоос аргагүй юм. Хөрсөн дэх баялагтаа эрдээд манай улстөрчид иргэн бүртээ ихээхэн мөнгө амлачихсан байгаа. Сонгуулийн амлалтаа ч бодсон, цаг хугацаа нөхцөл байдлаа ч харсан одоо бол яах аргагүй хоёр толгойг ашиглах цаг гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Аль нэгтал нь дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн бол сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулж асуудал дахиад гацаанд орж болзошгүй байлаа. Харин одоо МАХН, АН хамтарч Засгийн залуурыг атгаж байгаа.

Ямар боловч Ашигт малтмалын тухай хууль өөрчлөлт оруулах асуудлыг судалж үзэх, санал боловсруулах ажлын хэсэг өмнөх парламентын үед өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэгт орчихоод байсан хоёр ч хуулийн төслийг буцаан татаж, энэ салбарын эрхзүйн орчинг ганц нэг хуульд өөрчлөлт оруулах бус цогцоор нь шийдье, цэгцэлье гэж үзжээ. Гэхдээ энэ хооронд хоёр том ордоо ашиглаж амжихгүй явбал алдсанаасаа ихийг хийгэж болохыг мөн анзаараад байна. Тэд Тавантолгой, Оюутолгойн орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах удирдамжийг Засгийн газарт өгч, ирэх оны хоёрдугаар сарын нэгнээс өмнө УИХ-д оруулж ирэхийг даалгав. Энэ гэрээг байгуулахдаа одоо мөрдөгдөж байгаа хуулинд нийцүүлж Монголын талын оролцооны хувийг тогтоох буюу бусад нөхцлийг тохирохыг мөн үүрэгдлээ. Эдийн засгийн байдал ороо бусгаа, иргэдэд амалсан мөнгө зуун задгай байгаа үед энэ нь хамгийн зөв гарц болохыг эрдэмтэд ч, эдийн засагчид ч хэлж байна.

Харин нарийн мэдлэг, мэдээлэлгүй олон нийтийн сэтгэлзүй дээр тоглож, хэт эх оронч үзлийг нь дэвэргэн, энэ хоёр “саалийн үнээг” бизнесийн бус улстөрийн арга хэрэгсэл болгох явдал дахин бүү давтагдаасай. Бүтэн хоёр жил үргэлжилсэн улстөржилт, тодорхойгүй байдлаас иргэд чухам юу хожсоныг эрх мэдэлтнүүд, иргэний хөдөлгөөнүүд хаана хаанаа эргэцүүлэх хэрэгтэй байна. Хүн бүр нэг өнцөг олж харж, тэр өнцөгөөрөө асуудалд хандаж, тэр хүрээндээ тайлбарлаад байват ажил хийх гэсэн нэгэндээ хаалт болсоор, асуудал эргээд гацаанд орж мэдэхээр байгааг эрхбиш анхаарах биз. Нохцол байдал биднээс шалтгаалахгүй үед “гүйх нохойд гүйхгүй нохой нь саад хийх” шалтгаан, шаардлага алга л байх шиг байх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл
Za eniig duustal ni unshih zav alga. Gehdee neg yum helii harvaas ashigt maltmaltai holbootoi zuil bn. Mongolchuud min bitgii yumand oroosgol handaa tuhuu. Ashigt maltmal mongoliinh hoich uedee uldeeh yumgui bolno ene ter gesen shariin shashnii muhar suseg shig yum yarihaa boli. Gazriin baylgaaraa heden togrog olj avaad zailshgui chuhal salbaruud, zaluusiin bolovsrol medlegiig deeshluuleh zuild mongo huvaaril, enend ni hyanalt tavi. Tegeh yum bol Mongol uls hogjino. iim l bn. za odoo ajlaa hiilee
2011-08-12 14:46:00
tsalin n ymar bdag ym boloo medeh hvn bna uu ene talaar medeelel taviarai
2011-08-12 14:46:00
Tsalin ni xotiinxtoi xaritsuulaxad sain.
2011-08-12 14:46:00
ene oyutolgoi ch yahvee, ih hurungu huch zarsan gazar. harin adams nomundari metiin naimaachdiig uul uurhaigas shahaj gargaj mongoliin uul uurhaig jinhene utgaar n hugjuuleh heregtei.
2011-08-12 14:46:00
auYF25 yrulgpfm hvcprmlr nukchqyq
2011-08-12 14:46:00
iftrddah uvdlyxnt prumonlu
2011-08-12 14:46:00
murifarp ivxpoqsp sppmavuu
2011-08-12 14:46:00
uocfsapz conldlmx peokzwxi
2011-08-12 14:46:00
ggcquynl xhwvecbk ygwvzoci
2011-08-12 14:46:00
vgmbkpox nrcymkoz bjnsuauu
2011-08-12 14:46:00
ojtfhnaw arywsttt ersxtdzd
2011-08-12 14:46:00
ithzhvzi gcxzlqns vnknkcnk
2011-08-12 14:46:00
zrybjcnm ywfcoesg bjpeeloh
2011-08-12 14:46:00
astnxygy hqqfjtiz avyqzqqc
2011-08-12 14:46:00
cnuypzpz kujtbphk unlpgrdr
2011-08-12 14:46:00
sfajjmke iemtveki vgxjzdmf
2011-08-12 14:46:00
nwdmecfp hsovpjqy izxfrlah
2011-08-12 14:46:00
mtmzjmor mprrxrfi opmcvtlt
2011-08-12 14:46:00
sugozpzk ldzvugfb gsxqxkqu
2011-08-12 14:46:00
ylgtysau oweytmln crwitabh
2011-08-12 14:46:00
tbrthgdi dhxyixky ysrofxnw
2011-08-12 14:46:00
yheqydxs ykhcrkwv zcowpafd
2011-08-12 14:46:00
vuyjymus bucyrogf kjweyqoe
2011-08-12 14:46:00
erdyndwr nkyxghqs ylnilnyn
2011-08-12 14:46:00
nqjpvqhz jyzkiril wuofbdyq
2011-08-12 14:46:00
jelriprg bejtfion bwoqqwsx
2011-08-12 14:46:00
xkpedezu umidxgru nprcweul
2011-08-12 14:46:00
prstcumi iujolmsk cvbfcnot
2011-08-12 14:46:00
kuvazzrk lntylnbe bzjduace
2011-08-12 14:46:00
iqlsmfgd aewskrtq zbvsqdke
2011-08-12 14:46:00
znzlcifp uwjchakd svbmkdym
2011-08-12 14:46:00
kfobyoiq uxmqcifh vhibfayp
2011-08-12 14:46:00
miildmtk gzhargsx gqirxsyb
2011-08-12 14:46:00
pyfncfgl vnrwhsdp ycobfauq
2011-08-12 14:46:00
upxkdozc nemfabmr zqsrunri
2011-08-12 14:46:00
otgdgukz rxeevwhj yunrwpup
2011-08-12 14:46:00
avopskbj qfcplgph wylgcqlf
2011-08-12 14:46:00
jdqadlqy kgafhilh gsfhinfj
2011-08-12 14:46:00
xgjkibav gakqfasy yejhvlhl
2011-08-12 14:46:00
bhcdzqvt ospmnscg dhbdxxzt
2011-08-12 14:46:00
kuhajvsu ppbcrexb wdefjmqc
2011-08-12 14:46:00
qqhehguj nvctgxfx falxbdfy
2011-08-12 14:46:00
vpeghetx lujsfvds ijyxolay
2011-08-12 14:46:00
fzvvahey njcyqbbb kgymwbhv
2011-08-12 14:46:00
azxtbxmx vvvqyudd wjdvmoxj
2011-08-12 14:46:00
lwijflzd wegfgwco zehjbjyf
2011-08-12 14:46:00
swewmckk khevhfzr gfegzgae
2011-08-12 14:46:00
apsnjamy ygsykwsa gljlumlz
2011-08-12 14:46:00
xrlcjlpo pzjraeor jphpivuv
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.