Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

АН-ын анхны дарга асан Д.Дорлигжавын улс төр дахь карьер нь нэгэнт дуусчээ гэж хэлэхэд болохоор болжээ. Төрж өссөн Увс нутгийнханы хайртай хүү гэгддэг Д.Дорлигжав Увсаасаа УИХ-д нэр дэвшээд бүдэрдэг болсон. Дорлигоо дарга саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд оршин суудаг Баянгол дүүргээсээ нэр дэвшээд мөн л барсангүй. Уг нь намынхан нь итгэл хүлээлгэн сонгууль болгоноор нэг суудал өгдөг ч харамсалтай нь экс дарга маань нэг л явахаа байжээ. Одоо Д.Дорлигжав даргад Багийн засаг даргад үзэх шанс байна уу үгүй юу л болоод байна. Сэтгэлээр унасан Дорлигоо дарга энд тэндэхийн уушийн газар хэсэж тасарч унатлаа архи ууж яваа харагдсан. Улс төрөө гэж нэг л өдөр цагтаа цалгиж явсан хүнийг ингэж л арчиж хаядаг хатуу дүрэмтэй тоглоом юм.
Эх сурвалж: Factnews.mn