Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
Нэгэн үед парламентийн хэнз хурга гэж цоллуулж явсан З.Энхболдын нөгөө нэг хоч нь Гончигдоржийн өргөмөл хүү гэдэг. З.Энхболдыг “Эрэл” компанид жирийн нэгэн ажилтан байхад нь Р.Гончигдорж олж хараад улс төрч болох гарааг нь эхлүүлж өгсөн гэдэг. Улс төрийн талаарх мэдлэгийг өргөж авсан Гончигдорж ааваасаа олж авсан З.Энхболд ТӨХ-ны даргаар сууж баяжих замаа эхэлсэн гэдэг. Ингээд улс төрийн мэдлэг олж авахын хажуугаар баяжсан түүнийг Гончигоо аав нь 2000 оны сонгуулиар сойсон ч ялагдаж орхив. Дараа нь 2004 оны сонгуулиар Өвөрхангай аймагт өдгөөгийн ТӨХ-ны дарга Сугартай нэг тойрогт өрсөлдөөд сонгуулийн дүнд будлиан гарсан ч нам заргалдсаар байгаад УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч чадсан нэгэн. Ангийнханаасаа сүүлдэж чуулганы танхимд орж ирсэн болоод ч тэрүү түүнийг парламентийн хэнз хурга гэж нэрлэсэн гэдэг. Бие нь жижигхэн ч бэлчээр нь том хэнз хурга маань өдөр ирэх бүр томорсоор ангийнхан дундаа хэрүүлч заргачаараа алдаршсан нэгэн болсон. 2008 оны УИХ-ын сонгуулиар дахин Өвөрхангайн тойрогт нэр дэвшин ялалт байгуулсан З.Энхболд өдгөө хэнз хурга гэж хэлэгдэхээргүй архаг парламентич болжээ.
Эх сурвалж: Factnews.mn