Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Л.Гүндалай болон Баянгол дүүргээс парламентад сонгогдоод байгаа гэх УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шалгах ажил дуусч байгаа бөгөөд ирэх долоо хоногт прокурорт шилжүүлэхээр болжээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдаас авлига хээл хахууль авсан нь шүүхээр тогтоовол тэднийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, О.Чулуунбатын хэрэгт гадаадын иргэн оролцсон бөгөөд тэдний хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ гэлээ
Эх сурвалж: Үндэсний шуудан