Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
МАХН-ынхан Улаанбаатар хотын захирагч, хотын мэр Т.Билэгтийг орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргээс сойсон нь ёстой л нүдээ олсон сонголт болжээ. Хотын мэрийг дэмжсэн Сонгинохайрхан дүүргийн нийт сонгогчдын 92 хувь нь түүний төлөө саналаа өгсөнөөр тэрээр үнэмлэхүй ялалт байгууллаа. Хорооны даргын үүрэгтэйгээр орон нутгийн сонгуульд оролцон НИТХ-ын 45 суудлын 35-ыг нь намдаа авчруулсан Т.Билэгтийн гавъяаг энхрий хайрт нам нь үнэлж Улаанбаатар хотын захирагчынх нь суудалд дахин үлдээхээ амлахын зэрэгцээ намын ажилд муу оролцдог хойрго нэгнээ “Билэгт шиг бай л даа. Намдаа үнэнч ажилласаны хариуд ямар л бол ямар албан тушаалд очиж болдогийн тод жишээ энэ” гэж байнга үлгэр жишээ авч байгаа гэнэ.
Эх сурвалж: Factnews.mn