Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

“Манай томчуудын хүүхдүүд дунд өөдтэй хүн байна уу” гэж асуух хүн олон болж. Үнэхээр ч хар тамхи, зодоон цохион, хулгай дээрэм, хөрөнгө зувчуулсан бүх л муу муухай хэрэг явдалд ямар нэг том даргын хүүхдийн нэр цохиж явдаг нь байдаг л асуудал болж дээ. Гайгүй сайн зодоон гарвал “Гол дүр нь хэн даргын хүүхэд вэ” гэх жишээтэй. Сайн эцэг эхийн нэрийг муухан шалавчнаас доор авч яваа залуусын тоог МАХН-ын томоохон кадр, Монголдоо л яригдах цөөхөн улс төрчийн нэг Ө.Энхтүвшин гишүүний хүү нэгээр нэмлээ.
10-р сарын 31-нд нэгэн диско бааранд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хүү Золбоо “Люмино” хамтлагийн ахлагч Баажий, одоогийн их хуралд АН-аас сонгогдсон бас нэгэн эрхмийн хүү тэргүүтэй хэсэг залуусын хамт заларчээ. Архи ууж хөлчүүрхсэн Э.Золбоо гэмгүй сууж байсан нэгэн залууг шууд барьж авч цохин нүд рүү нь хуруугаараа чичиж гэмтээсэн байна. Тэрээр баарны хамгаалагч болон ажилчдын шаардлагыг хүлээж авалгүй эгээ л ална тална, би та нарыг мөнгөөр дарамтална хэмээн агсарчээ. Удалгүй зодуулсан залуу тэр хоёрын хоорондох зодоон гадаа үргэлжилж, Золбоо нөгөө зодсон залуутайгаа харилцан зодоон үүсгэж, цагдаа сэргийлэх болсноор тарцгаасан юм байх. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь зодуулсан биш, зодсон хүн нь гомдол гаргаж, Золбоод анх бааранд цохиулж, нүд рүүгээ чичүүлсэн хөөрхий залуу ялтан болох зам чиг зурайж эхэлсэнд тэнд байсан олон хүмүүс бухимдаж байгаа ажээ.
Э.Золбоо гэгч нь 2008 оны УИХ-ын сонгуульд аавынхаа сонгуулийн ажилд хүчин зүтгэж, дараа нь орон нутгийн сонгуульд дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан нэгэн аж. Гэвч түүнд улс төрийн ажлаас нь илүүтэй шоу цэнгүүн, охид хүүхнүүдтэй зугаалах ажил нь таалагддаг бололтой. Томоохон баар цэнгээн газраар байнга зочилдог “хөнгөлөлтийн виз”-тэй архаг шоучдын нэг гэнэ.
Эх сурвалж: Зиндаа