Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Ослын буулт хийлээ гэсэн мэдээллээр олныг цочирдуулж байсан `Аэро Монголиа` компанийн хэсэг ажилтан өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэдний ийн хандах болсон шалтгаан нь компанийнх нь удирдлагууд цалин хөлсийг нь нэмэхгүй, ажилтнуудынхаа хөдөлмөр хамгаалал болон нийгмийн асуудлыг зөв зохистой шийдвэрлэх хамтын ажиллагааны гэрээний төслийг хэлэлцэхгүй байгаатай холбоотой гэнэ. Иймээс тус компаний инженер техникийн голдуу 20 гаруй ажилтан Үйлдвэрчний эвлэл байгуулж, эрх ашгаа хамгаалах болсноо мэдэгдлээ.
Тэдний ярьж буйгаар, тус компанийн ажилтнууд сард 800 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд зорчигчдын амь насыг бүрэн хариуцдаг аж. Харамсалтай нь, сүүлийн үед тэдний авдаг цалин нь цаг, минут бүртэй уралдан өсч буй үнийн хөөрөгдөлтэй холбоотойгоор амьдралд нь хүрэлцэхээ больжээ. Тэд энэ тухай саналаа компанийн удирдлагуудад энэ оны зургадугаар сард хүргүлсэн байна. Ингхэдээ `Бид 05,00 цагаас үдшийн бүрий болтол ажилладаг.
Бас зорчигчдынхоо амь насыг бүрэн хариуцдаг. Иймээс цалингаа 30 хувиар нэмэгдүүлье. Бусад авиа-компанийн жишгээр хөдөлмөрийн гэрээгээ шинэчилье` гэсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл ямарч хариу өгөөгүй аж. Иймээс тус компанийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд энэ сарын 24 –нөөс эхлэн ажил хаяхаар болжээ. Энэ тухайгаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИНЕГ –ыг харъяа Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албанд хүргүүлсэн байна. Дашрамд, тус компани 120 гаруй ажилтантай бөгөөд дотоодын нислэгийн 60-70 хувийг үйлддэг аж.
Эх сурвалж: Үндэсний шуудан