Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Эх орондоо Олимпийн наадам зохион байгуулсан БНХАУ, терорист халдлагаас гадна хариас цуврах секс жуулчдаас түгшиж байсан гэнэ. Учир нь Хятадад янханчлалыг хориглосон бөгөөд биеэ үнэлэгчдийг хатуугаар гэсгээдэг хуультай орон юм. Тийм учираас ганцаараа болон бөөнөөрөө ирсэн эмэгтэй зочдыг бусдаас илүүтэй ажиглан хянаж байсан аж.
Яагаад гэвэл өвөл, зуны олимп болон хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын үзэгч ихтэй тэмцээний үеэр газар газрын биеэ үнэлэгчид бөөнөөрөө цувардаг байна. Ялангуяа хөл бөмбөгийн тэмцээний үеэр тухайн хотын янхны газрууд оочирт дарагддаг ажээ. Германд болсон ДАШТ-ий үед германы биеэ үнэлэгчид 7 хоногийнхоо орлогыг ганцхан өдөрт олж байсан ба нэг биеэ үнэлэгчид 7 хоногийнхоо орлогыг ганцхан өдөрт олж байсан ба нэг биеэ үнэлэгч өдөрт 16 цагаар ажиллаж байсан бол Янхны газрууд амралтгүй 24 цагаар үйлчилж байжээ.
Секс аялагчдын тоо эрс нэмэгдсэн учраас Дортмунд зэрэг хотын удирдлагууд `Секс амбаар` хэмээн нэрлэгддэг модон байруудыг олноор бэлдэж байв. Ямартаа ч Дортмунд хотын даргын хэвлэлийн төлөөлөгч `Манай хотод улаан дэнлүүний гудамж бий. Гэхдээ жуулчдын тоо өсөж тэдний машинууд зогсоолдоо багтахгүй болсон учираас бид ийм арга хэмжээ авсан юм.` гэж мэдэгдэж байлаа. 2003 оны регбийн ДАШТ болох үед австраличууд ч бас тун нухацтай анхаарлаа хандуулжээ. Биеэ үнэлэгчдийн бизнес улс оронд ч ашиг орлоготой байдаг юм. Австралийн зарим янхны газрууд тусгай секс үйлчилгээ үзүүлдэг хүүхнүүдийг ч хөлсөлсөн гэнэ.
Тухайлбал садист ба мезохист гаж сонирхолтой хүмүүст үйлчлэх янхнуудыг тусгайлан хөлсөлсөн байна. Аргентины тамирчдыг Сиднейн онгоцны буудалд буухад биеэ үнэлэгчид тосч `Тэмцээнд орохоосоо өмнө хөлсөө ханатлаа гаргаж авахад чинь бид туслая` гэсэн уриа лоозон барьсаар угтсан байна. Гэхдээ биеэ үнэлэгчид зөвхөн тэмцээнийг ашиглаад зогсохгүй өөр бусад хурал зөвлөлгөөнийг ч бас хоосон орхидоггүй гэнэ. Жишээ нь: Австралийн Канбэрра хотод болсон Дэлхийн Христийн сүм хийдийн чуулганы үед янхны газруудын орлого нь 250 хувиар нэмэгдэж дээд амжилтыг тогтоосон гэдэг.
Эх сурвалж: Цаазын тавцан