Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Сүүлийн үед асуудал их чухал болоод байна... Арай л биш. Нөхөд өө, асуудал нэлээд хурцдаж байгаа нь нууц биш ээ... Бас л нэг санаанд таарсан цоглог эхлэл болж өгөхгүй байна. Байдал ингэж даамжирна гэдгийг миний бие эртээс сануулсаар ирсэн... гэх гэтэл хэзээ юу санууллаа байз, бодоод бодоод санаанд юм орж ирдэггүй. Ер нь сүүлд хэрэг болно гэж үзээд ганц нэг юм сануулж байхад илүүдэхгүй юм байна. Ирэх зун наранд цохиулавзай гэхчилэнгээр. Тэгээд хойтон зун түүн дээрээ нэлээн ажиллаж болно. Хараад байхад "гарын дорх материал, хоёрдогч түүхий эд ашиглаж" гэлээ гэдэг шиг хүмүүс өөрийнхөө хэлсэн үгэн дээр их ажилладаг, их ч судалдаг болсон байна шүү. Өөрийнхөө амьдрал уран бүтээлийг судлан олон сайхан нээлт хийсэн эрдэмтэн ч байна.
Түүнчлэн арай гүн ухааны аястай "Сонгуулийн ерөнхий хороо, чи сонгогчийн зовлонд цадах болоогүй юу", " Сонгогчийн санаа гишүүнд, гишүүний санаа ямаанд" гэхчилэнгийн уран яруу хэллэг зохиож болно. Нарийн ярих юм бол хүмүүс гүн ухааныг илүү сонирхдог. Жирийн ухаантай харьцуулан бодоход хялбар, харин бусад хүн цааш нь үргэлжлүүлэн бодоход ярвигтай, нэр хүндтэй байдгаас болоод олон хүн гүн ухааныг сонгодог.
Эх сурвалж:News.mn