Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Өнгөрсөн парламент бөөн хэл үг дагуулж байж гишүүдээ "Notebook"-тэй болгож байсан. Харамсалтай нь урд хөршөөс хямдхан авч ирсэн эдгээр "Notebook"-ийг УИХ-д өндөр үнээр шахсан хэрэг сүүлд мандаад амжсан. Хамгийн гол нь эрхэм гишүүд энэхүү нийтийн цахим төхөөрөмжийг нүднийхээ булангаар ч хялааж хараагүй.Тоотой хэд нь л тооны машин болгож товшсон байх. Зарим нь ч ач гучдаа тоглоом болгоод дуусаа биз. К.Сайраан гишүүн л харин гэрт нь орсон хулгайчид алдсандаа харуусаж суусан. Бэлтэй чадалтай гишүүд өндөр үнэтэй чамин тансаг "Notebook"-ээр гоёцгоодог болохоор барагтайг нь тоож харахгүй.
"Бодь"-ийн Н.Зоригт гишүүн гэхэд л машины үнэтэй "Notebook" ашигладаг байсан. Техникийн дэвшилтэй уралдаж суудаг гишүүдийн таашаал ч амаргүйн зовлон их. Одоогийн УИХ-д С.Баярцогт, М.Энхболд, Х.Наранхүү, З.Энхболд, Э.Бат-Үүл нарын "Notebook" эрхгүй хараа татсан эд болох нь анзаарагддаг. Даанч эрхэм гишүүд энэхүү тансаг гангараагаараа ажил хэрэг явуулах нь ховор юм шиг. Дээрээс хөдөлгөөн бүрийг нь нэвт шувт ажиглаж суудаг хэвлэлийнхэний нүдэнд интернэт хэсч, и-мейлээ шалгасан шигээ суугаа харагддаг.
Эх сурвалж:Монголын нэг өдөр