Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Ажлын өдрөөрөө амраад, бас сугалаатай сонгуульд оролцоод энэ насандаа сонин сонин юм их үзэх нь ээ. Ийм сонин сонгуулийг гишүүн Ч.Сайханбилэг, З.Энхболд нар санаачлаад бай
на. Ирц нь хүрэхгүй байгаа сонгуулийг дахина дахиулахгүй гэж маргаж байхад дээрх хоёр гишүүн хорвоод байхгүй сонин юм санаачилсан нь энэ. Сонгуулиа өгөөд сугалаа сугалаад индүү сэнсээс эхлээд зүсэн зүйлийн юм хожино. Сонгуульдаа оролцоогүй бол бас шийтгэлтэй. Нийгмийн халамж хүртэх эрхээсээ хасуулах юм гэсэн. Монголын сонгууль холион бантан болж гүйцлээ.