Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
2008 оныг Монголчууд сонгуулиар, түүнтэй холбоотой мэдээ мэдээллээр амьсгалсаар дуусгах нь бололтой. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгууль сонгогчид идэвхигүй оролцсон гэсэн шалтгаанаар хүчингүй болгож дахин сонгууль зарлахаар болсон
Сонгууль хүчингүй болсны үр дүнд Монголын татвар төлөгчид нэг тэрбум 600 сая төгрөгөө зүгээр л салхинд хийсгүүлчихэв. Дахин сонгууль зарлагдахад дахин 700 сая төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо гарчээ. Гэхдээ өнөөгийн байдлаас ажихад дахин 700 сая төгрөг зарлагадан орон нутгийн сонгуулийг зарласан ч иргэд ирц бүрдүүлж саналаа өгнө гэдэг юу л бол.
СЕХ, эрх баригч дээд байгууллагынханы булхайтай үйлдлээс болж ийнхүү хоёр тэрбум 300 сая төгрөг орон нутгийн сонгууль нэрийн дор салхинд хийслээ. Төр буй дор татвар буй гэдэг дээ. Өнөөдөр төрийн ч бай, хувийн ч бай бүх байгууллагад ажилладаг олон мянган ажилчид бүгдээрээ үнэнч шударгаар татвар төлдөг. Гэтэл хөлс хүчээ урсган байж олсон мөнгийг нь ийнхүү цөөхөн хэдэн улстөрчийн шоунд зориулаад дуусгаж байгааг иргэд зүгээр л хараад удаан сууна гэж үү.
www.Factnews.mn