Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
Үндэсний шилдэг үйлдвэрлэгч компаниудын нэг “Жем интернэшнэл” группийн нэр дээр уран бүтээлээ туурвидаг Классик жем хамтлаг таржээ гэсэн мэдээлэл сүүлийн үед хуурай өвсөнд ассан түймэр мэт тарлаа.
Энэ яриа оргүй биш бололтой. Хамтлагийн дуучин О.Уянга өнгөрсөн хавар Итали руу курст сурахаар явсанаас Классик жем хамтлаг тарах эхлэл нь тавигдсан гэдэг. Уянгааг Итали явсан хойгуур үлдсэн гурав нь уран бүтээлээ туурвих гэсэн боловч амжилт олсонгүй. Харин сурч ирээд үргэлжлүүлээд хамтдаа олон сайхан уран бүтээл хийнэ гэж амлаад явсан Уянгаагийн үг биелэлээ олсонгүй.
Уянга сайн дуучин нь үнэн л дээ. Гэхдээ Италиас ирсэнээсээ хойш хэтэрхий биеэ тоон, хөлс мөнгө нь таалагдахгүй байна, тусдаа уран бүтээл хийнэ гэснээр одоогоор ганцаараа уран бүтээлээ туурвиж байгаа гэнэ.
10-р сарын 10-нд болж өнгөрсөн “Ubs music awards” дээр ганцаарханаа хамгийн түрүүн улаан хивсэн дээгүүр алхсан нь сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг багагүй гайхшруулаад авсан. Бодвол Уянга рок поп урлагт хүч үзэж байгаа юм болов уу гэсэн таамаг л сэтгүүлчдэд үлдсэн.
www.Factnews.mn