Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
(1).jpg)
“Бээжин-2008” зуны ХХIХ наадмаас буудлагын спортын төрлөөр мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат нараас “Вальтер” фирмийнхэн уучлал гуйжээ.Учир нь О.Гүндэгмаа олимпод оролцохдоо тус фирмийн гар буугаар буудсан юм байна. Тэмцээний явцад тус фирмийн буунд гэмтэл гарч, тэрбээр мөнгөн медаль хүртсэн тул багш, шавь хоёроос уучлал эрсэн нь энэ аж. Нөгөөтэйгүүр, О.Гүндэгмаа Бээжингийн олимпоос алтын дайтай мөнгө авч чадсан нь нэг талдаа “Вальтер” фирмийнхнийг дэлхий дахинаа нэр хүндийг нь өргөхөд чамгүй үүрэг гүйцэтгэжээ.
Эх сурвалж:Зууны мэдээ