Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
АНУ-д уран бүтээлээ туурвихаар нэлээд хэдэн жилийн өмнө хүлгийн жолоо залсан Эмоушн хамтлагийн охид он гараад нутагтаа ирэхээр төлөвлөөд байна.Авъяаслаг хөдөлмөрч зангаараа олны хайр хүндэтгэлийг төрүүлдэг бүсгүйчүүд маань алс холын Америкаас уран бүтээлийн арвин их олз омог, нөр их ажлын туршлагатай ирж байгаа гэнэ шүү.
Нутагтаа ирээд уран бүтээлээ туурвихын хажуугаар Монголдоо хөгжмийн сургууль байгуулахаар төлөвлөж байгаа аж.Хувийн амьдралаа зохион, уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа хамтлагийн экс гишүүн Солонго нь өнгөрсөн жил нутагтаа ирсэн.Солонгоогоо хамтлагтаа эргэн ороосой гэж битүүхэн хүсч явдаг үнэнч фэнүүд нь Эмоушн хамтлаг ирэх болсонд тун баяртай байгаа гэнэ шүү. Ийнхүү Эмоушний бүсгүйчүүд фэнүүдийнхээ сэтгэлийг дэвтээхээр эх орондоо удахгүй ирэх нь ээ.
www.Factnews.mn