Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Баян зүрх дүүргийн ИТХ-ын 3-р тойргоос ирэх сарын 12-нд болох орон нутгийн сонгуульд 25-р суваг телевизийн Болъё оо, Болоо шүү дээ нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч Ганзориг нэр дэвшиж байна.
Алтай ахынхаа заасан замаар бие даан нэр дэвшээд иргэдийнхээ дуу хоолой болохоо амлаад байгаа сэтгүүлч залууд ард түмэн ам сайтай байна билээ. Тэрээр тоглож өссөн тойрогтоо хөгжил цэцэглэлтийг авчрахын тулд иргэдтэйгээ, телевизтэйгээ хамт очин хүнд суртлыг гол дайснаа болгохоор сэтгэл шулуудсан гэнэ шүү.
Дашрамд дурдахад Ганзоригийн хувьд өрсөлдөгчид нь тун ч бүтэхгүй нөхдүүд харагдаж байгаагаар барахгүй ард түмэн хэнийг нь сонгохоо харин ч нэг мэдэж байгаа гэсэн шүү.
“Надад мөнгө алга гэхдээ надад итгэл байна зүтгэл байна хүсэл эрмэлзэл байна.Эмээ өвөөгийнхөө алтан шарилын өмнө тойргийнхоо 10000 иргэдийн өмнө би худлаа хэлж чадахгүй ээ” хэмээн амласандаа заавал хүрэхээ амлаад авахыг нь харсан хүмүүс төрд байх ёстой хүн болсныг нь мэдэрсэн аж.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль бөхтэй бол бөхтэй сэтгүүлчтэй бол сэтгүүлчтэй дуучинтай бол дуучинтай УИХ-ын сонгуулиас юугаараа ч дутахааргүй эн тэнцүүхэн болж байна даа гэж иргэд их л сонирхон ярьж байгаа дуулдсан.
www.Factnews.mn