Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Монголын ахмадын хорооны дарга Г.Баасан орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгааг сонссон хүмүүсийн ихэнх нь `эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ ч бас юу ч бэ дээ` гэлцэж байна. Гэвч УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшээд `өвдөг шороодсон` тэрээр энэ удаад `даагаа нэхэх`-ээр шийдэж, хүмүүст баталгаатай амьдралыг бий болгохын төлөө нэр дэвшиж байгаа хэмээн өөрийнхөө уриаг тунхаглаж яваа. Гэвч УИХ-ын сонгуульд нэр дэвших нэрийдлээр хандивын мөнгө цуглуулсан ч сурталчилгаандаа мөнгө `хаяа`-гүй түүнийг энэ удаад ч мөн сонгуулиар далимдуулан мөнгө халааслах ажлаа үргэлжлүүлэхээр шийджээ хэмээн хардах хүн ч эх сурвалжуудын дунд цөөнгүй байна. Бусдын адил сурталчилгаандаа мөнгө `хаяад` байдаггүй нь ч энэ хардлагыг батлаад өгөх шиг...
www.factnews.mn