Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Хоёр жилийн өмнөөс дэлхий нийтийн анхаарлыг татах болсон Крузын гэр бүлийнхнийг тойрсон хэл ам нэгээр нэмэгдэх нь тэр. Хэрэв тэд олны танил биш байсан бол бяцхан охидын зургийг хараад ихрүүд гэж эндүүрэх байсан биз.
Бяцхан Сури ээжтэйгээ ямар адилхан болохыг батлах уг зураг “охидын” хоёр настай үеийнх. Өдгөө ой найман сартай Сури 27 жилийн өмнөх Холмсын давхраатай бор нүд, цулцгар хацар, богино үсийг дуурайсныг эхний зургаас харж болно.
Жил гаруйн хугацаанд дэлгэцийн ертөнцөөс хөндийрсөн Кэтигийн шинэ уран бүтээл болох “Мөнгөний солиорол” киноны сурталчилгаа эхэлж, олон шоу нэвтрүүлгээр оролцох болсны нэг нь“Өглөөний мэнд, Америк”. Тэрбээр үзэгчдэд гэр бүлийн зургийн цомгоо танилцуулж, багын зурагаа үзүүлэхээс дүргүйцсэнгүй. Ил тод байдлаас татгалздаггүй гэдгээ батлах Том Круз, хатагтай Холмс нарын дараагийн алхам юу байх бол?
Түүнээс гадна өнгөрөгч долоо хоногт Дэвид Лэттэрмэний шоунд оролцох үеэрээ Кэти бяцхан охиныхоо тухай ярихаа ч мартсангүй. “Тэр их ухаантай, одоо маш олон зүйлийн тухай ярьдаг болсон. Бүр маш сайн жүжигчин гэдгээ ч батлаад амжсан шүү. Хэрэв Сури жүжигчин болохыг хүсвэл бид хорихгүй. Яагаад болохгүй гэж” хэмээжээ. Түүний бодлоор Сури цаашдаа ч анхаарлын төвд байсаар байх болно.
Үр хүүхэдтэй болно гэдэг түүний бодлооор “Амаргүй ч амьдралд тохиолдох хамгийн сайхан зүйлийн нэг. Амьдралыг тань илбэдээд аз жаргалтай болгочиж байгаа мэт” хэмээн тодорхойлжээ.
Хатагтай Холмсын тухай дуулгах бас нэг мэдээлэл бий. Тэрбээр нөхрийнхөө хуучин эхнэр болох шаргал үст жүжигчин Николь Кидманы хөл хүнд болсонд баяртай байгаа аж. Тэрбээр энэ тухай “Би түүний өмнөөс баярлаж байна. Энэ бол гайхалтай хэрэг. Тиймээс түүнд бүхий л сайн сайхныг хүсч байна” хэмээжээ.
Том, Николь нарын өргөмөл хүүхдүүд нь Кэтийг ээж хэмээн дуудах атал, Оскарын шагналт жүжигчин бүсгүйг ердөө л Николь гэдэг. Тиймээс ч тэрбээр сүүлийн үед тэрбээр 14 настай охин Изабелла болон 12-той хүү Коннорынхоо тухайд байнга гомдоллох болж. Магадгүй Холливудын сайхан залуусын нэг гэгддэг Том Крузын хуучин, шинэ эхнэрүүдийн хоорондын зөрчлийн шалтгаан нь тэр биз.
1998-2003 онд “Даусон голынхон” телевизийн цуврал кинонд тоглож олны танил болсон Холмс сүүлийн үед тун завгүй яваа. Хэсэг хугацаанд хувийн амьдралаа хөөсөн тэрбээр домогт жүжигчин Диане Кийтон, Күин Латифа нартай гэмт хэргийн сэдэвтэй “Мөнгөний солиорол” кинонд хамтран тоглож, одоо сурталчилгааны ажилд шамдан оржээ.
Магадгүй дэлгэцнээ эргэн ирсэн нь түүний гадаад байдалдаа шинэчлэл хийх гол шалтгаан болсон биз. 1950-иад оны алдартан Жэки Кэннидигийн хэв маягийг орчин үеийн имижэд тохируулан өөрчилж, өөрийн болгоход түүний дотны найз Викториа Бэкхэм нөлөөлсөн гэнэ.
“Өглөөний мэнд, Америк” нэвтрүүлгийн зураг авалтад орчихоод Нью-Йоркийн “АВС” студийг орхиж яваа Кэтийг хар л даа. Жэкигийн бэлгэ тэмдэг болсон “Гермэс Биркин”-ий том цүнх, өргөн нүний шил гээд тэр чигээрээ 1950 –иад оны стиль байгаа биз. Түүнээс гадна Холмсын хувцасны шүүгээн дэх зүйлс спорт сонирхогчдын ч анхаарлыг татдаг Викториагийнхаас хол зөрөхөөргүй болсныг анзаараарай.
Эх сурвалж: Ням гариг