Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

1911 он:
Филипп Неил, Александра Давид - Неил
1911 оны наймдугаар сарын 9. Сэтгvvлч, дорно дахины судлаач Александра Давид-Неил Марсель орохоор Тунисаас хөдлөв. Тэрбээр эндээс Цэйлон, Энэтхэгийг зорих ёстой байв. Зогсоол дээр тvvний нөхөр Филипп Неил гараа далласаар vлдэв.
Александра Давид 1868 онд төржээ. Тэр франц гаралтай, протестант шашинтан, социалист vзэлтэн аавтайгаа ихэд ойр дотно өсчээ. Харин ээж нь бельги гаралтай, католик шашинтан байв. Александра ихэд нууцлаг бас бардам зантай нэгэн байсан бөгөөд багаасаа Итали, Англиар аялж нvд тайлжээ. Тэр 20 настайдаа Лондонд амьдрахаар явж, төд удалгvй Парисыг зорьжээ. Александра энд Хятадын болон Энэтхэгийн гvн ухаантнуудын цугларалтад оролцох болсон байна.
Цейлон болон Энэтхэгээр хийсэн анхныхаа аяллын дараа тэр Азийн талаар хэд хэдэн судалгааны өгvvлэл бичжээ. Гэхдээ тэр Азийн орнуудад амьдрах талаар огт бодож байсангvй. Тэр энэ vеэс уянгын дуучин болохоор шийдсэн байна. Александра маш тунгалаг хоолойтой байсан тул Хануагийн дуурийн театрт орж 1895 он хvртэл ажиллажээ.
Тэр аялан тоглолтоор Тунист явж байгаад Филипп Неилтэй танилцсан байна. Неил 1861 онд төрсөн бөгөөд тvvний аав Тунисийн төмөр замын удирдах газарт инженерээр ажиллаж байжээ. Танилцсан дороо л Неил тvvнийг хувийн жижиг завин дээрээ урьж нууц амрагаа болохыг гуйсан гэдэг. Учир нь энэ vед Александра хөгжмийн зохиолч Жан Хостонтой амрагийн холбоотой байв. Гэвч Александра тvvнээс 1900 онд холбоогоо тасалсан байна.
Удалгvй тэрбээр Тунист суурьшиж, казино ажиллуулж байснаа удалгvй сэтгvvлч болохоор суралцаж эхэлжээ. Александра Төвдийн нууцлаг ертөнц, бурхны шашин, нийгмийн шударга ёс, сексийн эрх тэгш байдал гээд маш өргөн сэдвээр өгvvлэл бичдэг байлаа. Тэр Тунисийн өмнө зvгийн нутаг, Алжираар ч удаан хугацааны аялал хийдэг байв. Ийн явахдаа тэр Филиппид маш олон захидал бичдэг байсан ч харин тэр хооронд Неил янз бvрийн хvvхнvvдтэй холбогдчихсон байдаг байв. Александра эргэж ирээд энэ бvхнийг мэдэж бөөн хэрvvл уруул болдог байжээ.
Гэвч 1904 оны наймдугаар сарын 4-нд тэд гэрлэв. Тэдний дундаас хvvхэд төрсөнгvй. Энэ vеэс Александра эмэгтэйчvvдийн элдэв хөдөлгөөнд маш идэвхтэй оролцох болсон байна. Тэр энэ сэдвээр олон тооны өгvvлэл бичжээ. Сэтгvvлчийн ажил нь тvvнийг олон хvнтэй танилцахад ихээхэн тус болж, улмаар дорно дахины улсуудаар аялах хvсэл тvvнийг амар тайван суулгахаа болилоо. Ингээд тэр холын аянд мордов.
Аяллаа эхэлснээсээ хойш нэн удалгvй тэр мөнгөгvй болж, нөхөртөө захидал илгээхдээ санхvvгийн тусламж vзvvлэхийг байнга хvсч байлаа. Тэр 1912 онд ихээхэн буюу таван мянган франк илгээхийг хvссэн бөгөөд энэ нь тухайн цагтаа асар их мөнгө байлаа. Энэ vеэс Филипп гэргийнхээ нууцлаг араншин, аяллаа байнга сунгаж байгаад ихэд гайхаж, санаа зовних болов. Гэвч гэргий нь эргэж ирсэнгvй. Энэ хооронд Александра Энэтхэг, Хятад, Солонгос, Японоор аялж, Төвдийн ахлагчаас “Цэцэн ухааны гэрэл” гэсэн өргөмжлөл хvртээд байв.
Тэр Төвдийн нутгаар хөндлөн гулд аялж, Гималайд очихыг хvсч байв. Гэвч энэ нь гадаадын хvмvvст хориотой байлаа. Тэгж тэгж 1924 онд тэр Төвдийн гvн рvv нэвтэрч чадсан байна. Ингэхдээ тэр залуу лам Алхур Ёндонг дагуулан гуйлгачин маягаар хувцаслан явжээ. Харин Филипп Неил удалгvй Тунисийг орхин Алжирт ирж Бон хэмээх хотод суурьшжээ. Тэр энд байхдаа хааяа нэг Александрагаас захиа хvлээж авдаг байсан ч тvvнгvйгээр амьдралаа vргэлжлvvлэхээр нэгэнт шийдсэн байв.
Александра 1925 онд Марсельд буцаж ирэв. Ирэнгvvтээ тэр “Парисын бvсгvйн Лхаст хийсэн аялал” хэмээх номоо хэвлvvлжээ. Энэ ном маш олон хувиар борлогдож, Александраг ихэд алдартай болгов. 1929 онд тэр Альпийн уулын ойролцоо орших Динд суурьшин амьдрах болжээ.
1937 онд Александрагийн “тэнvvлч” араншин дахин хөдөлж Хятадыг зорин мордов. Тэр энэ хугацаанд Филиппид байнга захидал бичиж, нөхөр нь тvvнд урьдын адил мөнгө илгээсээр л байв. Александра Хятадаас Японыг зорьж, тэндээсээ эх нутагтаа буцах төлөвлөгөөтэй байсан ч дэлхийн хоёрдугаар дайн эхэлж тэр Францад очих ямар ч боломжгvй болсон байна.
Ингээд дайн дуустал буюу 1945 он хvртэл Хятадын баруун зvгийн нутагт аргагvйн эрхээр амьдарчээ. Энэ хооронд, бvр тодруулж хэлбэл, 1941 онд Филипп Неил насан өөд болов. 30 жил захидлаар харилцаж дадсан нөхрөө өөд болсныг мэдээгvй Александра Филиппид захидал илгээсээр байсан гэдэг.
Харин Александра 1969 онд Дин дэх гэртээ хорвоогийн мөнх бусыг vзvvлсэн бөгөөд “Дотоод сэтгэлээ дандаа ариусгаж яв. Тэгвэл чиний зам мөр vргэлж гэрэлтэж байх болно” гэсэн буддын гvн ухааны сургаалийг ханан дээрээ бичиж хадсан байсан гэдэг.
Эх сурвалж: Ням гариг