Array ( ) Амь гуйсан дээвэр болоод авралын од нь зєвхєн АН

Амь гуйсан дээвэр болоод авралын од нь зєвхєн АН
2008/09/23
Share |
Хүмүүс:
Компани:

Дээвэргvй компани… Энэ vгийг магадгvй зарим уншигчид маань мэдэх байх. Хойд хєршєєс гаралтай энэ vгийг утга нь халхавч, манайхан татаас гэдэгтэй ойролцоо утгатай.Тэгэхлээр хойд хєршид ихээхэн дэлгэрсэн энэ vг эдvгээ манай зарим улс тєрийн намуудад нэлээд зохих юм шиг санагдах боллоо. Учир нь манайхан “жижиг” хэмээдэг улс тєрийн шинэхэн намуудын татаас, дээвэр нь эдvгээ АН, МАХН болоод байгаа. Шинэхэн намыг єлгийдєж, магадгvй заримдаа хамгаалалтдаа ямар ч эрээлэх юмгvйгээр шууд авч, халамжилдаг нам бол яах аргагvй АН. Ийм жишээг холоос хайх ч хэрэггvй. АН-ын жигvvрт наалдаж, дээвэр дор нь дусаалаас нуугдах гэсэн намуудын салхийг Ард тvмний хэмээн тодотголтойгоор дуу шуутайхан мэндэлсэн эрхэм гишvvн Л.Гvндалайгийн vvсгэн байгуулсан нам хагалсан. Манай улсын тvvхэнд анх удаа намын дарга нь намаа хаяж, амь зулбан єєр намын дээвэр дор шургасан энэ хэрэг олныг гайхуулж, шооч заримынх нь амны зугаа болж байсан цаг саяхан.

Тэгвэл энэ хэргийг маш эрчимтэйгээр залгамжлан авсан намаар ИХН тодорсон. Учир нь сонгуулийн дараахан vvссэн санаанд оромгvй хvнд хэргvvдийн дараа тус намын дарга, дэд даргад улс эх орноо тєвхнvvлэх их vйлсэд гар бие оролцохоос илvv “Ганцхудаг” гэдэг “хадны мангаа”-наас амьд мултрах нь чухал байсан, хатуухан хэлэхэд. Тиймдээ ч эрvvл мэндийн шалтгаанаар хар гэрээс батлан даалтад гарч ирсэн тэдний хувьд улс тєрийн алхамаа эхлvvлэх ганц гарц нь АН-д дагаар орох байв. Ингээд тэд тус намд дагаар орох талаараа улс тєрийн зєвлєлєєр хэлэлцээд АН-ын шийдвэр хэрхэн гарахыг хvлээж тэвчилгvйгээр тус намд дагаар орсноо албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Харин тэдний энэхvv шуурхай, саналыг АН-ын шинэхэн дарга тийм ч таатай хvлээн аваагvй бололтой. Энэ тухай ч тус намын дарга Н.Алтанхуяг хэвлэлvvдээр єгсєн ярилцлагууддаа тодорхой дурдах болов. Монголчууд толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Намын доторхи хагаралдааныг зохицуулж ядсан энэхvv хvнд єдрvvдэд нь амь гуйж хандсан “жижиг нам”-ын гуйлт магадгvй галд тос єргєсєн лугаа зvйл болох вий гэсэн болгоомжлол тvvнд байсан биз. Мєн ИХ намын гишvvд дэмжигчид нь дандаа залуус, бас болоогvй энэ нийгмийг, эрх баригчдыг ил тодоор шvvмжилж, хатуу ханддаг болохоор дєнгєж байгуулсан хамтарсан “гэрээ”-г нухчин дардаггvй юм гэхэд нэг хэсэгтээ ашиглаж болохгvй холион бантан болгох вий гэсэн тvгшvvр ийнхvv тvтгэлзлийг бий болгоод байх шиг.

Тийм ээ, Элбэгээ даргын vед яригдсан зєвшилцєєн, Хуягаа даргын vед хэрэгжих нь хэцvv. Бvр юу л бол гээд хэлсэн байхад буруудаад байх зvйлгvй. Гэхдээ гурван голын нvvдлийг хол харж чаддаггvй юм гэхэд гурван хvнийг “хєєрхий” эргvvтvvлэх ухаан Хуягаа даргад ч бий. Vvнтэй хэн ч маргахгvй хойно, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгvйхэн шиг аргалах биз ээ. Харин АН-ын сvvдэрт нуугдсан АТ-ний намын экс даргын араас зуузай холбон орж ирсэн ИХ намын дарга, дэд дарга нарын хувьд амь гуйж байгаа болохоос албан тушаал, эд мєнгє хараагvй гэдгийг єнгєрсєн долоо хоногт хэвлэлvvдээр єгсєн тус намын эмэгтэй дэд .даргын ярианаас ихээ тодорхой харагдаж байсан. Мєн хэцvv цагт зуурч, хvнд vед тусламж гуйсан шигээ хэрэг нь гарахаар эргээд шилээ харуулчих вий гэсэн тvгшvvр АН-ны улс тєрийн зєвлєлийнхєн дунд нэлээдгvй ширvvхэн яригдсан тухай ч шивэр авир яригдах болов. Тийм ч учраас ИХ намыг эгнээндээ нэгтэхийг АН тийм ч их яарахгvй байгаа гэсэн. Мэдээж орон нутгийн сонгууль хаяанд ирж, нохойн дуу ойртсон энэ цагаар хамаагvй хєдєлбєл, баалаад байсан экс даргын араас ямар ч тооромзгvй “гишгих” нигуур их байгаа нь шинэхэн даргыг ийнхvv болгоомжлуулахад хvрсэн биз ээ. Ташрамд дурдахад энэ мэтийн наймаа єнєєдєр манай нийгэмд газар аваад байгаа гэсэн шvv. Учир нь эрэлт байхад хэрэглээ єсдєг шиг айдас байхад нуувчаа ухахаас єєр арга байхгvй. Харин тэр нуувч нь AH, MAXH гэсэн томоохон намууд буюу хэрэглээ єндєртэй “хувьцаат компани”-ууд болоод байгаа тухай хошин ч мэдээлэл тарах болсон билээ. Тэгээд ч монголчууд наргианы 80 хувь vнэн гэцгээдэг байх аа…

Эх сурвалж:Өнөөдрийн Монгол

Сэтгэгдэл
IH GAZARIIN GAZARIIN NAIMAACHIDTAI NEGDSEN ALTAN GADAS PRAKST ARAI DENDEJ BNA
2011-08-12 14:46:00
ih namiin ami guisan teneg archaagui darganstaruudiig ardchilsan nam oortoo elsuulej arai doosh orohgui blgui de
2011-08-12 14:46:00
өөрсдийгөө нам гэж нэрлээд байгаа энэ гудамжний хулгайч нараар эгнээгээ өргөтөгвөл а нам унсан нэр төр нь бүр байхгүй болно биз дээ угаасаа хүний мууг үзэх дуртай гарууд нэгдвэл монголийн төр бас нэг гацаатай болно урагшаа яавахгүйл гэсэн үг
2011-08-12 14:46:00
туусайн хулгайч нараас салаачээ тэд бол энд тэндхийн муу энерги тэй төрд шургах гэсэн гарууд шүү дээ
2011-08-12 14:46:00
odoo mongold ganthan zam bna ter bol odoo ene toriin erhend garsan luibarchdiig bugdiig hi alah oor neg zam bna ter bol ene heden luibarchdiin ugeer ybj bgaad hujaagiin bool bolj amar saihan jargah ene 2 zamiin aliig hi songomoor bna mgl-chuudaa
2011-08-12 14:46:00
hulgaich,hudalch, hulchgaruudiin orognodog gazar boljee AN... balarchee ehhe
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.