Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Дуулиант хар єдрийн буруутан нэгээр нэмэгдэв бололтой. Бvгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг єнгєрєгч пvрэв гарагийн 20 цагт саатуулан Ганцхудагт хорьж эхэлсэн.
Долдугаар сарын 1-ний хэрэг явдал буюу нийтийн эмх замбараагvй байдал vvсгэсэң мєн бусдын бие, эд хєрєнгєд халдсан зэрэг Эрvvгийн хуулийн холбогдох заалтуудын дагуу сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. Тvvнийг сэжигтнээр тооцон 14 хоног цагдан хорихоор шvvхээс шийдвэрлэсэн. Энэ хугацаанд гэм буруутай, буруугvй эсэхийг тогтоогоод цаашид vргэлжлvvлэн хорих эсэхээ шийдэх ёстой. Тэрбээр энэ хэргийн талаар ємнє нь нэг удаа мэдvvлэг єгч байсан тухай намын нєхєд нь хэлж байна. Тvvнийг Ганцхудагт саатуулсан орой дахин мэдvvлэг авсан аж. Мєн томчууд Ганц худагийг зорихоороо vхэж болох євчинтэй болдог заншил энэ удаад ч давтагдлаа. Б.Жаргалсайхан нь саяхан хагалгаанд орсон, бие нь Ганцхудагийн чийгтэй орчинг тэвчихгvй гэж намынхан нь мэдэгдэж байсан ч цагдаагийнхан энэ тухай мэдээлэл єгєхийг хvссэнгvй. Єнєєдєр тvvнийг хорих 461 дvгээр ангийн эмч нар vзэх бєгєєд биеийн байдлын талаар мєрдєн байцаагчид нь мэдэгдэх гэнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ