Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
УИХ-ын гишүүн асан, БНН-ын дарга Б.Жаргалсайханыг өчигдөр орой 21 цагийн үед Ганц худаг дахь урьдчилан хорих газар руу шилжүүллээ. 9 сарын 4-ны өглөөний 9 цагт Улсын мөрдөн байцаах газарт хүрэлцэн ирнэ үү гэсэн бичгийг түүнд 9 сарын 3-ны өдөр хүргүүлсний дагуу тэрээр заасан цагт мөрдөн байцаах газарт иржээ. Улсын мөрдөн байцаах газарт түүнийг өглөөний 9 цагаас оройн 21 цаг хүртэл саатуулсны эцэст Ганц худаг руу авч явсан байна. Түүнийг 7 сарын нэгний үймээнд сэжигтнээр татаж, 14 хоног хорихоор болсон гэж цагдаагийн эх сурвалж мэдээллээ.
www.factnews.mn