Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Монголчууд түүхэндээ анх удаа олимпийн хос алт, хос мөнгөн медаль гардсантай холбогдуулан Мон-Ураны хэмээх нэрээрээ алдаршсан Б.Наранхүү хоёр аваргад тус бүр сая ам.доллар, мөнгөн медальтануудад тус бүр 500 000 ам.доллар бэлэглэхээр амласан билээ. Өөрийн Дүнжингарав худалдааны төвийн нэр дээр өгч буй энэ бэлгийнхээ 10 хувийг тэрээр аль хэдийн гардуулсан. Тэгвэл үлдсэнийг нь ирэх дөрвөн жилийн турш хагаслан өгөхөөр болсноо мэдэгдлээ. Үүнийгээ Б.Наранхүү Ингэснээрээ гавьяат тамирчин Д.Мөнхбаярын жишээг давтахаас сэргийлж байгаа хэрэг хэмээн тайлбарласан юм. Тэгэхээр тэрээр ирэх дөрвөн жилийн турш олимпийн медальтнуудад чөдөр бэлтгэсэн нь энэ аж. Ээ дээ, энэ Б.Наранхүү юу.
www.factnews.mn