Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Хослон дуулж, урлагийн ертөнцөд хөл тавьсан ч хайр сэтгэлийн асуудлаасаа болж, тус тусын замаа хөөсөн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар ирэх сарын 17-ны өдөр хуримаа хийх гэж байгаа билээ. Байнга С.Жавхлантай барьцаж байдаг дуучин бүсгүйн хувьд анхны хайраасаа давахын тулд кёкюшүзаныг амьдралын ханиараа сонгосон. Мөн зохиолын дууны ханхүүтэй нэг өдөр хуримаа хийхээр товлосон нь ч Т.Баясгалангийн санаа байсан гэдэг. Эх сурвалжийн хамгийн сүүлд мэдээлснээр дуучин бүсгүй С.Жавхлангаас хол давсан тансаг хуримд бэлтгэн, өдөр шөнөгүй толгойгоо гашилгаж суугаа аж. Кёкюшүзаны хувьд ч ирээдүйн хүүхдийнхээ эхийн таалалд нийцүүлэх гэж их хичээж байгаа сурагтай. Гэвч Т.Баясгалангийн санаанд барагтай зүйл нийцэхгүй, С.Жавхлангийн хуримыг хол хаяхаар нижгэр хурим хэмээн үглэж, үсээ зулгааж байгаа аж. Магадгүй, тэр энэ байдлаараа насан туршдаа анхны хайртайгаа барьцана шүү.
www.factnews.mn