Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
Бээжингийн олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзэж буй ОУХМ Н.Түвшинбаяр дөнгөж сая хэсгийн аваргын төлөөх барилдаанд яллаа.
Манай тамирчин өнөөдөр эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Кейжи Сузукиг цэвэр ялсан бол дараагийн барилдаанд Германы бөх Бенжамин Берлатаг хоёр юүко, хоёр кока үнэлгээгээр ялсан юм. Түүнчлэн дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг хоёр юүко, нэг кока үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд ийнхүү Азербайжаны бөх Мовлуд Миралиевыг яллаа.