| Хүмүүс: |
| Компани: |

МУГЖ дуучин Т.Ариунаа рок попынхон дундаас хамгийн үнэтэйд тооцогдож, нэг дуугаа сая таван зуун мянган төгрөгөөр дуулдаг байсан цаг нэгэнт өнгөрчээ.
Нөхрийнх нь авлигын хэргээс болсон уу, эсвэл дуучин бүсгүй маань нөхрийнхөө асуудалд илүү анхаарал тавьж, урьдын адилаар эрч хүчтэй уран бүтээл хийхээ больсон нь уу, юутай ч 2008 оны гарснаар дуучны маань ханш навс унаж, нэг дуугаа 800 мянган төгрөгөөр дуулах болсон байна. Сүүлийн үед ирсэн хамтран ажиллах саналуудад тэрээр эхлээд нэг сая төгрөгөөр нэг дуугаа дуулна хэмээж байгаа ч ярианы явцад "Танд бол яахав, нэг удаадаа 800 мянгаар дуулья" хэмээн өөрөө өөрийнхөө үнийг унагаж байгаа сурагтай. Хамгийн сүүлд Өвөрхангайд аймагт сонгуулийн сурталчилгаанд явахдаа ч мөн энэ ханшаараа дуулжээ.
www.factnews.mn