| Хүмүүс: |
| Компани: |

Улс төр гээч амттай зоогноос толгойтой бүхэн хүртэх гэж хошуугаа дүрдэг болжээ. Саяхан СТА, дуучин С.Жавхлан Элбэгээ ахыгаа дуурайн уран донгодохыг хүссэн боловч чадаагүй. Өөрийнхөө амьдарлыг эмхэлж чадаагүй байж, өрөөлийг зөв босгож сургах гэж хичээсэн нь талаар болсон. Уг санаа нь улс төр гээч амтат бялуунаас амсаж үзэх гэж анхны алхамаа хийсэн ч хөөрхий хүүхдийн бодол нь бүтэлгүйтсэн хэрэг. За энэ ч яахав болоод өнгөрсөн зүйл. Гэтэл дахиад нэг хачирхалтай мэдээ чих дэлсэв. СТА, дуучин Ч.Бат-Эрдэнэ өөрийн төрсөн нутаг болох Говь-Алтай аймгаас бие даан нэр дэвших гэнэ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар дуучин залууг нутгийн ах нэр нь ятгасан сурагтай. Ихэр сонгууль Говь-Алтай аймгийн хувьд Ахн нам, Ардчилсан нам хоёрын дунд өрнөх болохоор энэ том өрсөлдөөний завсараар дуучин залууг шургуулаад үзэхээр нутгийн ах нар нь томилжээ. Өдгөө Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай түүнийг мэргэжил нэгт дуучин нөхөд нь ч дэмжихээр ажилаа эхэлсэн сурагтай. Дуучин залуу ч хааяа хааяа Алтай нутагт зочилж нутгийн хөгшидийг өөртөө татаж яваа гэнэ. Хэдийгээр, Ч.Бат-Эрдэнийн хувьд дуучид дундаа арай сийрэг толгойтой менежмент сайтай, бор зүрхээрээ яваа хэмээн үнэлэгддэг ч “том” хүмүүсийг гарт үрэгдэх вий хэмээн санаа зовох хүмүүс ч байна.
Эх сурвалж: Зиндаа