| Хүмүүс: |
| Компани: |

Монголын тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг МУГЖ И.Одончимэг саяхан үрийн зулай үнэрлэж, охинтой болсон. Нялх биетэй Одноо одоохондоо гэрээсээ гарахгүй нялх хүүхдээ бөөцийлөөд нэлээн завгүй байгаа гэсэн. Одноог төрөөд удаагүй байхад нь "Х-Түц"хамтлагийнхан нь эргэж очиж л дээ. Олон сар тайзандаа гараагүй Одноо баярлаж, хамтлагийнхнаа баахан дайлж, цайлсан байна. Тэгтэл хамтлагийн залуус нь энэ зуур зүггүйтээд дөнгөж төрсөн нялх охиноо нэрлэснийг нь асуутал бяцхан охиндоо орос нэр хайрласан гэдгээ анх дуулгажээ.
Харин хамтлагийн гишүүд нь түүнээс хойш Бархүү, Одноо хоёрын охиныг хэн гэж нэрлэв гэхээр мартчихжээ. Орос нэртэй байсан даа хэмээн булзайруулж суудаг болсон гэнэ лээ.
Эх сурвалж: Чухал.мн