Хулхи орчуулагчаас болж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Италид нүдний булай болжээ
2012/01/06
Share |
Хүмүүс:
Компани:

Хэдхэн сарын өмнө хажууд зиндаархан зогссон бяцхан Ц.Элбэгдоржийг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама том хар гараараа нүүрийг нь хааж гутаасан. Гэтэл саяхан Ц.Элбэгээ Ерөнхийлөгч маань түүнээс ч дор явдалтай учиржээ. Тодруулбал тэрээр Итали улсад айлчилсан бөгөөд айлчлалын бүхий л хөтөлбөрийг Гадаад хэргийн яам ян тан болгосон хэмээн сайрхжээ. Тус айлчлалын орчуулагчийг ГХЯ бэлдсэн байсан бөгөөд яамнаас “янзын сайн орчуулагч” гэж тодорхойлоод байсан өнөө орчуулагч нь италиар “сайн байна уу”-гаас цаашгүй амьтан байжээ. Албан ёсны уулзалтан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг танилцуулахдаа “Ерөнхий сайд” хэмээн орчуулсан байна. Танхимд уур амьсгал бишдэж эхэлсэн ч италичууд “андуурсан байх” хэмээн уучилсан ч дараа дараагийн орчуулгаа бүр хөгийн хийж эхэлжээ. “Монгол Улс Итали улсаас тав дахин том газар нутагтай” хэмээн орчуулахыг “Монгол Италиас тав дахин өндөр” гэж тэнэгтжээ. Түүгээр ч зогсохгүй “Итали улс мафиараа алдартай улс гэдгийг бид мэднэ.

“Загалмайлсан эцэг” киног монголчууд үзэх дуртай” гэх мэтээр айлчлалын хөтөлбөрт огт тусгагдаагүй үг өгүүлбэр хэлж, дипломат харилцаанд маань сэв суулгаж эхэлсэн байгаа юм. Үүнийг нь анзаарсан олон жил Италид эрдэм номын мөр хөөж буй бүсгүйгээр зөв орчуулга хийлгэх хүсэлтэй байгаагаа Италийн тал хэлсэн ч айлчлалын бүрэлдэхүүнд явсан монголын хурган дарга эрс татгалзсан гэнэ. Ийнхүү ГХОГХА-ийн дарга С.Отгонбатын бэлдсэн гэх орчуулагч нь холион бантан хийснээ ухаарах ч сөхөөгүй хүлээн авалт дээр пээдийж, бүр Ерөнхийлөгчтэй гар хөлөө атган зогсч байжээ. Үүнийг харсан манай бизнесмэнүүд “Ерөнхийлөгч хамаатнаа чирч яваа юм байлгүй дээ, арга хэмжээ авахын оронд алгыг нь илээд зогсч байх юм” хэмээн шивнэлдсээр эх орондоо иржээ.


А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hahahaa elbegeegiin helsniig l orchuulsan bn sh dee
2012-02-19 00:16:38
ЭЛБЭГДОРЖОО ЧИ ҮНЭН БӨГӨӨД ЗӨВ ЗАМ ДЭЭР ЗОГСОЖ БАЙНА АРД ТҮМЭНИЙ ОЛНОХ НЬ ЧАМАЙГ ДЭМЖЭЖ БАЙНА БҮҮ ШАНТАР МОНГОЛ УЛСАД ХИЙХ ЗҮҮЛ ИХ БАЙНА ДОТООДИЙН ЛУЙВАРЧАДААС САЛАСНИЙ ДАРАА ГАДНИЙ ЛУЙВАРЧАДААС БАЙГАЛИЙН БАЯЛГАА ИРГҮҮЛЭН АВЧ МОНГОЛДОО МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ АШАГТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ АРД ТҮМЭНИЙ АМЬДРАЛИЙН ЖАРГАЛТАЙ БОЛГОЖ ЭХ ОРОН ГАЗАР НУТАГИЙХАА ХУВ ЗАЯГ ӨНӨӨГИЙН БУСАРМАГ ҮҮЛДЭЛЭЭС АВАРИЙ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ БАЙЖ ЭХ ОРОНИЙХОО ХУВ ЗАЯГ ӨӨРЧӨЛИЙ
2012-03-26 18:57:08
zail tsaashaa
2012-04-06 06:32:28
orchuulagch ni elbegdorjiig magtsan nuhriin helsniig 2hon ugeer orchuuljee zail tsaashaa hahahha
2012-04-24 17:48:49
Elbegdorj gej teneg gandaash baihiin yum aa. Teneg gar. orovdoltei ch yum aa da.
2012-04-24 18:01:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.