| Хүмүүс: |
| Компани: |
Цагтаа алтны магнатын гэргий явсан Д. Пүрэвсүрэнг загвар өмсөгчийн стандартын нуруугүй ч экс нөхрийнхөө ачаар загварын тайзан дээр гунхаж, гадаадад бол хэр баргийн аавын хүү хүртээд байдаггүй Топ модель гэх, хүндтэй өргөмжлөлийг авч чадсан жаатай нэгэн гэлцдэг. Харин жүжигчин мэргэжилтэй тэрээр кино, рекламны ямар ч саналаас татгалздаггүй нь шүүмжлэл дагуулах нь элбэг. Тухайлбал “Give” нэртэй хямдхан савангийн сурталчилгаанд тоглож алтны магнат нөхрийнхөө нүүрийг шарсан удаатай. Харин тэрээр сүүлийн үед загварын тайз гэхээсээ жүжигчнийхээ ажилд цаг зарах болсон. Топ бүсгүй одоогоор “ТВ Коктейль” хамтлагийн шинэ кино болон “SBN” телевизийн 5 жилийн ойд зориулан бүтээж буй олон ангит кинонд тоглож байгаа юм. Гэхдээ түүний шинэ дүрүүд нь өмнө нь бүтээж байсан дүрүүдээс нь тэс өөр гэнэ. “SBN”-ийн олон ангит кинонд бизнес эрхэлж буй гал цогтой эмэгтэйн дүр бол “ТВ Коктейль”-ийн кинонд бүтээж буй дүр нь ухаалаг, сайхан сэтгэлтэй, гэнэн, сайн талын сайхан бүсгүйн дүр лав биш аж. “ТВ Коктейль” –ийн залуусын яриагаар Пүүжээг эвдсэн, түүний бүтээж байгаагүй сонирхолтой дүр гэнэ. Чухам ямар дүр бол? Магадгүй эсрэг дүр, эсвэл царай муутай ааш муутай хүний дүр юм болов уу?. Ямратай ч түүний тоглож байгаа хоёр кино энэ намар нээлт хийх юм. Тэр үед нь Пүүжээг хэрхэн тоглосныг харах л үлдлээ.
О. Чимгээ. Factnews.mn