| Хүмүүс: |
| Компани: |

Залуугаараа тэтгэвэрт суугчдын эгнээнд жагсаж явсан дуучин Т.Баясгалан тайзнаа эргэн ирлээ. Тэрээр сүүлийн жилүүдэд телевизийн захирлаар ажиллахыг илүүд үзэж байсан ч ийнхүү дууныхаа уран бүтээл рүү эрэгжээ. Дуучин Т.Баясгаланг жилийн 60-аад саяын орлоготой нэгэн гэж тодорхойлсон нь бий. Түүнийгээ ч гэрчлэв бололтой. Баясгалан монголын анхны 3D клипийг хийлгэж байгаа аж. Мөн тэрээр уран бүтээлийнхээ хуучин хэв маягийг эвдэж попера урсгалаар дуулаж байгаа гэнэ. Энэ тухай сонсон атаархуу нэгэн нь “Баясаа 3D клип хийлгээд аргагүй л гишүүний эхнэр шиг аашилж байна даа”гэж шивэр авир ярилцах болжээ. Ямартай ч түүний энэ шинэ санаа, шинэлэг клипийг“Zaya sh” студи хийлгэж байгаа бөгөөд клипний найруулагчаар Ш. Даваадорж ажиллаж байгаа юм байна.
Т.Алтаа.Factnews.mn