М.Энхсайханы элэгний хорт хавдар нотлогдоогүй гэнэ
2008/04/25
Share |
Хүмүүс:
Компани:

Өнгөрсөн долоо хоногт ҮШН-ын дарга асан М.Энхсайханыг элэгний хорт хавдар туссан учраас яаралтай Солонгос улсыг зорьсон талаарх мэдээлэл “чих дэлсэж” байсан. Харин тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай шинжилгээнд орж хорт хавдар туссан эсэхээ тодорхойлуулсан байна. Азаар түүний элгэнд үүссэн гурван см-ын хавдар хоргүй болох нь тогтоогджээ.. Харин тэрээр Солонгост эмчилгээгээ үргэлжлүүлэхээр үлдсэн тухай мэдээлэл чих дэлсэв. Элэгний хавдрыг авах эмчилгээ олон өдрөөр үргэлжлэхгүй тул хагалгаа хийлгэмэгцээ эх орондоо ирж сувилуулан сонгуулийн бэлтгэл ажилдаа орох гэнэ.

Эх сурвалж: Өглөө орой

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ýíõñàéõàí òýíýã þì ÷èíü ºâ÷èí íü ÷ òîîõã¿é
2011-08-12 14:46:00
ýíõñàéõàí òýíýã þì ÷èíü ºâ÷èí íü ÷ òîîõã¿é
2011-08-12 14:46:00
ýíõñàéõàí òýíýã þì ÷èíü ºâ÷èí íü ÷ òîîõã¿é
2011-08-12 14:46:00
Богдын лүндэн хэмээх 1920-оод онд Богдын жасыг хураахад гарсан бичиг баримт байдаг. 90-ээд оны эхээр зарим төвийн хэвлэлд нийтлэгдсэнийг би олж үзэж байлаа. Түүнд Далай-Амгалангийн Энх-Амгалан гэгч хаан болоход Монгол улсад сайн цаг ирнэ гэж бичсэн бий. Түүний дараа 9-р Богд Хархоринд залагдана гэсэн байдаг. Нэр, овог, он цаг, аль ч талаас нь үзэхэд Мэндсайханы Энхсайхан үүнд илүү тохирдог. Сонирхолтой нь түүнийг 1996 онд Ерөнхий сайд болсны зун 9-р Богд Монголд нэлээд хугацаагаар байж Хархоринд ирээд явсан байдаг. Визийн хугацаа хэтрүүлсэн гэж Хятадын талаас хэл ам болж байсныг санаж байна. Мөн Очирбат Ерөнхийлөгч, Энхсайхан Ерөнхий сайд байхад хувь заяаны тохиолоор Өндөр Жанрайсиг бурханыг бүтээн мэлмийг нь нээх цаг үе тохиож байв. Хамгийн сонирхолтой нь М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэг 8-р Богдын ач охин гэдгийг та бид мэднэ. 8-р Богд бол Монгол төрийн сүүлийн хаан билээ. Очирбат Ерөнхийлөгч, тэр хоёрын хамтдаа ажилласан нэгхэн жилийн хугацаанд хийсэн ажил, өөрчлөлтүүд Монголын хөгжлийг түргэтгэхэд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Ганцхан жишээ хэлэхэд, цалин, тэтгэврийг нэмсний дараа анх удаа өргөн хэрэглээний бараа, тэр тусмаа гурилын үнэ бууж байхыг тэр үед л харсан юм. Гэвч Багабанди ерөнхийлөгчөөр, дараа нь Энхбаяр талийгч Отгонбилэгийн оронд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос эхлэн Монгол оронд хөгжил дэвшил биш хэрүүл тэмцэл, бузар булай дэлгэрсэн юм. Тэд Энхсайханд дургүй социал демократуудыг ашиглаж огцруулж чадав. (Тэр үеийн социал демократууд МАХН-ыг Социнтернд элсэхэд батлан даалт гаргасан байдаг. Гэвч тэд одоо ямар байгааг бүгд мэднэ). Дараа нь Элбэгдоржийг бас унагав. Ерөнхийлөгч Багабанди МАХН-тайгаа зөвшилцөж (Тэр үед намын дарга Энхбаяр байв) ардчиллын талаас ерөнхий сайдад нэр дэвшигчдийг санаатайгаар удаа дараа буцааж Монголын улс төрийг самуун руу түлхсэн юм. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай бүтэн жил гарантай болох нь МАХН-д ашигтай байжээ. Зориг бусдын гарт алагдав. Хамгийн сайн найзыг нь хүртэл түүний үхлээр булшлахыг тэд хүсэж байв. Үүний ард 2000 онд ямар ч бузар гүтгэлэг, булхай луйвраар засгийн эрхийг авах л ганц зорилго байлаа. Тэд зорилгодоо хүрсээн. Хүрэх хүрэхдээ эцэст нь тултал хүрсэн. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Их хурлын дарга гээд бүгдийг нь тэд одоо эзэлчихээд сууж байгаа. Энхсайханыг Ерөнхийлөгч болгохыг үл хүсэх хоёр хүчин зүйл бий. Гадаад хүчин зүйл, хоёр их хөрш. Оросууд дургүй нь хэзээнээс ойлгомжтой байсан. Энхсайхан Монголчуудыг монгол үндэсний үзэлд уриалдаг болохоор тэр. Хувьсгалт нам Засгийн эрхэнд байсан цагт оросууд Монголын баялгийн эзэн болж чадна гэж боддог. Хятадуудын гол айж байгаа зүйл бол тэднээс салан тусгаарлах үзлийг баримтлагч Далай лам, Төвдийн шашинтай холбоотой. Хэдийгээр буддизм Өрнөдөд ихэд дэлгэрч байгаа ч энэ шашны олон зуун жилийн уламжлал Монголд л бий бөгөөд сэргэн мандал нь ч Монголтой холбоотой. Учир нь Бурхан багш “Миний шашин умардаас умардад дэлгэрнэ” гэсэн эш зарлиг үзүүлсэн байдаг. 9-р Богдыг Монголд залснаар Төвдийн Буддийн шашны тулгуур Монгол улс болох юм. Буддын шашин нь Хятадын нэгдмэл үндэстний үзэл санаанаас Монгол улсыг хамгаалах улс төр, оюун санааны гол хүч юм. Хятадууд Монгол улсыг аль болох сул дорой байлгахыг хүсэх нь тодорхой бөгөөд Буддын шашны төв болж хөгжил дэвшилд хүрэх том энерги, эрч хүчтэй болохоос айж байгаа. Дараагийн Далай ламаас өгсүүлээд хутагт хувилгаад Монголд тодрох цаг айсуй. Гэхдээ Далай лам 9-р Богдыг залах гэхэд цаг нь болоогүй байна гэсэн байдаг. Тэр цаг нь хэзээ вэ? Өөрөөр хэлбэл, хэн Монголын Ерөнхийлөгч болсон цагт вэ? Манай том лам нар ярьдаг, оюуны хүрээнийхэн үүнийг мэддэг. Тэд Энхсайханыг гэдгийг мэдэж байгаа. Гэвч тэр яагаад өмнөх сонгуульд ялж чадаагүй вэ? Энэ бол Энхсайханыг Ерөнхийлөгч болгохыг үл хүсэх хоёр хүчин зүйлийн дотоод тал хүчтэй байгаагийнх. Өнгөрсөн хугацаанд түүнийг гутаан доромжлох, бузар булайтай хутгах олон үйлдэл хийгджээ. Түүнийг өөрийн талд урвуулан, хүсэл бодлыг нь мохоож, нөхөр нь хүртэл болж үзэв. Түүний хийсэн үйлдлүүд нэг л сонин болж эхэлсэн юм. Ардчилсан намдаа хонзогносон юм шиг л байлаа. Гэвч Энхсайхан энэ намыг өдий зэрэгт хүргэхэд нэлээдгүй хувь нэмэр оруулсан тул түүний үгийг эцгийн хатуу үг шиг л хүлээж авч байлаа. Түүний энэ үйлдлүүдэд энгийн иргэд дургүйцдэг ч намынхан нь үнэндээ муудаж чадаагүй билээ. Тэрээр намаасаа тусгаарлаж өөр нам ч байгуулсан ч төдийлөн амжилт гаргасангүй. Түүнд хараал хүрсэн мэт л байна. Энэ бол миний бодлоор түүнийг Ерөнхийлөгч болно гэхээс айдаг өстөн, эсвэл өрсөлдөгчдийн л хараал юм. Тэд Богдын лүндэнг мэддэг ч байж магадгүй. Мэддэг болохоороо байж ядаад юуг ч хийхээс сийхгүй байж магад. Эс бөгөөс өөрөө тэр Далай-Амгалангийн Энх-Амгалан хаан мөн гээд итгэчихсэн ч явж магадгүй. Тэд “Би буддын шашинтан, шашныг мандуулна” гэж ярьдаг ч шашныг амьтны тусад биш хувийнхаа нэр алдар, албан тушаал, эд хөрөнгөний төлөө л ашигладаг нь ил болсон. Эцэст нь хэлэхэд, үйлийн үр гэж анх юу санаж, юу бодож эхэлснээрээ буян нүгэл нь хэмжигддэг. Муу санаж хийсэн үйл хэчнээн сайн сайхан зүйлийн төлөө юм шиг харагдавч эцэстээ нүгэл л юм. Тийм болохоор Монгол улс сайн сайхан болоосой гэж бодож энэ захиаг цааш нь дамжуулаарай. Би ч бас ингэж бодож байна. Хэн нэгнийг буруутгаж байгаа нь ч бусдын сайн сайхны л төлөө сэтгэлээр өдөөгдсөн бол бүү санаа зов. Тэгвэл таны хийсэн үйл буян болно шүү. Аль болох олон хүнд тараана уу.
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.