| Хүмүүс: |
| Компани: |

"Хөөрхөн дэлхий" ТББ-ын тэргүүн, “Гала” хамтлагийн экс гишүүн Ану стиль имиждээ анхаардаг нэгэн. Ивээн тэтгэгч байгууллагатайгаа дөрвөн жилийн гэрээтэй ажиллаж байсан ч “Гала”-гийн охид хувийн харилцаанаасаа үүдэн хоёр тийш болсоор багагүй хугацааг үдэж байна. “Гала”-гийн Болороо Удирдлагын академид суралцан эрдмийн мөр хөөж, харин Ану уран бүтээлээ туурвиж байна. Төрийн бус байгууллагаа толгойлж хажуугаар нь хүүхдийн тоглоомын бизнес хийх болсон дуучин Ану гадаад үзэмж, стильдээ гар татдаггүй нэгэн. “Zara” “Dolce Gabbana” “Dior” “Louis Vuitton” “Versace” брэндийн хувцас өмсдөг дуучин бүсгүй хамгийн сүүлд 3800 доллараар цүнх хэтэвчний хослол худалдаж авчээ.