Сангийн сайд С.Баярцогт, Мон-Уоаны Наранхүүтэй хүүхэн булаацалдаж, хөлөө хугал цохиулж байжээ
2010/11/21
Share |
Хүмүүс:
Компани:

УИХ-ын гишүүн С.Баярцогтын талаар өгүүлэхийн өмнө түүний улс төрийн замналыг өгүүлсү. Монголын парламентын түүхэнд хамгийн залуугаараа төрийн түшээ болсон С.Баярцогтын рекордыг одоогоор хэн ч эвдээгүй байна. Тэрээр 23-хан насандаа Ардчилалын “салхи”-аар амьсгалсны хүчинд МХЗЭ-ийн төв хорооны тэргүүн байхдаа АИХ-ын депутат болж байв. Тэр үедээ С.Баярцогт ув улаан хувьсгалч байсан. Түүнээс хойш өнгөө солихын сацуу намаа бас сольж амжсан. Бас түүнд байнга “хос морьтой” явсан өвөрмөц намтар бий. Тухайлбал, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн байхдаа 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны даргын албыг давхар хашсан байдаг. Мөн 1998 онд засгийн газрын гишүүн БОЯ-ны сайдын албыг ч давхар хашч байв. Ер нь түүнийг хар залуугаасаа дарга болохын дон шүглэсэн нөхөр байсан талаар тэр үеийн залуучуудын байгуулагын нөхдүүд нь ярьдаг. Ажлын анхны гараагаа ч УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас эхлэж байсан гэнэ. Бараг насаараа дарга явсан юм байх. Арай л цэцэрлэгт байхдаа бүлгийн дарга байсан гэж сонсдоогүй.
Анх улс төрд орох замналын эх суурийг нь Сэлэнгэ аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан аав Сангажав нь тавьсан аж. Харин түүний эзэмшсэн боловсрол ордоо хэнд ч гологдохооргүй болжээ. С.Баярцогт 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд Москва хотын Улсын их сургуулийг эдийн засагч, багш мэргэжлээр, 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг Бизнесийн удирдлагын мэргэжлээр, 2002 онд АНУ Колумбийн Их сургууль,
2003 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Түүнийг дан “хувьсгал”-ын албанд зүтгэж байсан гэж ойлгож болохгүй. Тэрээр 2000 онд ялагдчихаад “лааз өшиглөж” явахдаа “Товхонхан” компаний зөвлөхөөр ч ажиллаж байсан гэдгийг энд дурдах хэрэгтэй. Харин 2004 онд төрөлх Сэлэнгэ нутагтаа нэр дэвшиж одоогийн парламентэд хөл тавьсан. “Хөл тавиад” зогсохгүй Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэсэн бас л “хос морь”-нд мордсон гэдгийг олон нийт мэдэх билээ.
Ц.Элбэгдоржийн засгийн газрыг огцруулах шалтгаан С.Баярцогт байсан гэдэг
“Эх орон-Ардчилал” эвсэл МАХН-ыг төр барих эрхээс нь хагацаах том амжилтыг 2004 оны сонгуулиар үзүүлсэн. Гэхдээ энэ нь америкт “тэнэж” ирсэн С.Баярцогт нарын гавъяа яавч биш байв. “Эх орон-Ардчилал” эвслийг зохион байгуулж амжилтад хүргэх менежментийг хийсэн М.Энхсайханы гавъяа С.Баярцогт мэт хуучин соцдек, одоогийн Алтангадасынхнаас хавьгүй илүү байсан юм. АН-ын гудамжинд үйлээ үзэж явахад С.Баярцогт нар АНУ-д юм үзэж нүд тайлахаар “зугаалж” явав. Харин гудамжнаас хоолойгоо сөөнгөттөл орилон МАХН-тай нэгийгээ үзэн нэхий дээлээ тайлах дээрээ тулан хэрэлдэж, хэлцэн байж байгуулсан М.Энхсайхан нарын амжилтын үр шимийг Ц.Элбэгдорж тэргүүтэй Алтангадасчууд хүртсэн билээ. Тэдний нэг нь С.Баярцогт байв. Тэрээр Америкаас ирэнгүүтээ “Эх орон-Ардчилал” эвслийн хөөрүүлсэн сүүний өрөм”-ийг нь хамахаар зүтгэсэн. Тиймдээ ч Ц.Элбэгдоржийн засгийн газрын гал тогоонд орж ажиллахаар болсон юм. Яг энэ л асуудлаас болж “Эх орон-Ардчилал” эвслийн автор болсон М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарт эвслийг задлах сэдэл ургасан гэдэг. Бүр тэд “АН зовж явахад одоо сайдын суудалд залраад байгаа залуучууд хаана явсан юм бэ” гэсэн асуултын хариуг ч Ц.Элбэгдоржоос байнга нэхэж зовоосон. Энэ бол шударга зүйл байв. Хэрэв Ц.Элбэгдорж М.Энхсайхан нарт сүү хөөрүүлсэн ажлын хөлсийг нь өгчихсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Магадгүй МАХН-тай цус холилдож бүдүүн бүлэг энэ тэр ч үүсэхгүй байсан юм бил үү. М.Энхсайхан нарын эвслийг задалсан нь ч зөв болсон гэж одоо улс төрчид ярьдаг. “Тэнэж” ирсэн залуус “тэвэр дүүрэн” албан тушаалтай болоод байхад ямар ч сэтэргүй үлдсэн М.Энхсайхан уурлах нь зүйн хэрэг биз дээ. Тэр үүднээсээ М.Энхсайхан “шатраа өшиглөөд” намаа хагалаад цамнасан юм. Үүнд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын албан тушаалд морилоод зогсохгүй илт хөрөнгөжиж байсан нь ч нөлөөлсөн байх.
986 сая 564 мянган төгрөгний хөрөнгөтэй ганц компанитай гишүүн
Уламжлал ёсоороо УИХ-ын гишүүн С.Баярцогтын бэл бэнчинг “тэмтэрье”. Тэмтэрдэгийн учир нь түүнийг энэ парламентын баян гишүүдийн нэг гэдэг мөртлөө ганцхан компани ажиллуулдагт хүмүүс итгэдэггүй юм. С.Баярцогт гишүүний гэр бүлийн болон өөрийнх нь жилийн орлого, эд хөрөнгө нийлээд нэг тэрбум 830 сая орчим төгрөгт хүрнэ. Тэрээр жилд 191сая 499 мянган төгрөгний орлоготой. Энэ нь УИХ-ын гишүүний цалинг жилд 7.200.000 гэж үзвэл 26 дахин их байгаа юм. Үлдсэн орлогоо бодвол аж ахуй нэгжийн орлогоос олдог биз. Харин түүний гэр бүлийн хүний жилийн орлого дөрвөн сая 590 мянга. С.Баярцогт гишүүнд гурван орон сууц, нэг барилга байгууламж байдаг тэдгээр нь нийлээд 391 сая 323 мянган төгрөгт хүрнэ.
Мөн түүний гаражид боссуудын хөлөглөх дуртай Лексус LX 470, Лексус GX 470 жиип, сүүлийн үеийн загварын бенз 240 тус бүр нэг бий.Мань гишүүн автомашинуудаа 200 сая төгрөгөөр үнэлжээ. Харин түүнд мал хуй гээд байх юм байхгүй. Сонгогчид нь бусад шиг хурдан адуу биш юм аа гэхэд ишиг, хурга ч бэлэглээгүй аж. Гэхдээ тэр сонгогчидоо байтугайг царай алдах нэгэн биш. Түүний хадгаламжинд 57,8 сая төгрөг байдагаас гадна 986 сая төгрөгний хөрөнгөтэй “Нидо” ХХК “халаасанд” нь бүхлээрээ багтаж байгаа. УИХ-ын гишүүн С.Баярцогтыг бусад гишүүд шиг хөрөнгийн төлөө “ил задгай” зүтгээд байдаггүй гэж намынхан нь ярьдаг. Сүүлийн үед түүнийг баячуудад ашигтай хууль батлуулсныхаа төлөө “юм атгасан” байж болзошгүй гэж хартай нөхдүүд ярьсаар байгаа. Зарим нь татвараас зугатсан бизнесмэнүүд нь сонгуулиар ивээн тэтгүүлсэн гэдэг яриа ч бий.  Наснаасаа залуухан харагдах энэ залуу үргэлж бусдад чамлагдсаар ирсэн ч албан тушаалын оргилд гарч чдадаг. Ямар сайндаа л өнөөдөр тоо бодож чаддаггүй гэж загнуулсан хэрнээ л тэр Монгол улсын сангийн яамыг атгаж сууна.Ямар сайндаа л Ц.Нямдорж С.Баярцогтын хэл амыг гүйцэхээ байж аргаа бараад “Чамайг Москвад маруужин долоогоод явж байхад би энд эрүүгийн элементтэй ноцолдож явлаа” гэж ахархсан байхав. Заримдаа МАХН-ынхан түүний хэл амыг гүйцэхээ байгаад ирэхээр “Хөөрцөг” гэж хочоор нь дуудаж амыг тагладаг. Түүний хувьд нэг их хөөрөөд байдаггүй ч зарим хуулийг батлахдаа хөөрүү сэтгэл хөдлөлөөр шийдэх гээд зүштгэчихдэг гэмтэй. УИХ-ын залуу царайлаг гишүүдийг янз бүрийн хүүхнүүдтэй холбодог нь жишиг болоод байгаа. С.Баярцогтыг ч эр эмийн явдал тойрсонгүй дайрч өнгөрөв. АНУ-д боловсрол эзэмшээд ирэхдээ шүдээ хүртэл гоёод ганган гэдэг нь дэндсэн хүн болчихсон байсан. Харин ирэнгүүтээ өнөөх ганган эр мань ТВ 5 телевизийн хөтлөгч бүсгүйтэй нэр холбогдож түүндээ хөрөнгө хаясан талаар ч хэвлэлээр шуугиж байсан. Тэдний янаг амрагийн явдал цагаандаа гарсныг зарим сонинд тодорхой өгүүлээд зогсохгүй “Зуу гаруйхан мянган төгрөгийн цалинтай хөтлөгч Дөлгөөн “Монголросцветмет” нэгдлийн барьсан үнэтэй харшнуудаас байр худалдан авч төвхнөөд удаагүй байна. Засгийн газар, УИХ-ын гишүүд голдуу байдаг энэхүү тохилог, чамгүй үнэтэй байрыг Дөлгөөн цалингаараа аваагүй нь тодорхой. Түүнчлэн түүний хөл залгадаг Солонгос жийпний үнэ ч тэнгэрт хадаж үе тэнгийн охидынх нь нүдийг орой дээр нь гаргадаг байна. Түүний энэхүү тансаг хөрөнгийг С.Баярцогт авч өгсөн гэнэ. Тэрээр охиноо гайгүй сайн эрхлүүлдэг аж” гэсэн үг өгүүлбэр ч сонины хуудсан дээр шарлаад байж л байна. Заримдаа Дөлгөөн гэх тэр бүсгүйг бааранд дааж мессеж илгээн хоргоодог байсан талаар ч бичжээ. Мөн түүний энэ парламентын хугацаанд хөлөө хугалсан явдал нь бас нэг амрагтай болгож орхисон. Эхэндээ С.Баярцогтын хөлөө хугалсан явдлыг үе тэнгийн нөхдүүд болох Сү.Батболд, Мөнх-Оргил, Сайханбилэг нартай сагс тоглож байгаад гэмтсэн гэж яригдаж байсан ч сүүлдээ гэмтлийн шалтгаан нь Улаанбаатарын мисс болж байсан Гантуяа болж хувирсан юм. Харамсалтай нь түүнийг хүүхнүүдтэй холбогддогоороо алдартай “Мон-Уран”-ы Наранхүүтэй мисс Гантуяаг булаалдаж нанчилдснаас болж хөлөө гэмтээсэн гэсэн шуум тарж эхлэсэн. Мисс бүсгүйгээ харамласан хоёр залуу маргалдаж, улмаар хөл гараа хугалснаар тэмцэл нь өндөрлөсөн талаар ч сэтгүүлчид дурсжээ. “УИХ-ын гишүүн С.Баярцогт нам дотроо хамгийн их хувирч өөрчлөгдөж чаддаг “хамелеон” шиг хүмүүсийн нэг. Тийм ч болохоор аль ч засгийн үед хөл алдаж, доошоо ордоггүй. Гэхдээ өөртөө ашигтай зүйлийг ажил болгохдоо нэлээн сурамгай. Тиймдээ ч Соцдекүүдийн байгуулсан “Алтангадас” ч түүний өөдлөн дэвжих чигийг заагаад л байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Үнэн л бичиж дээ хөөрхийг.
2011-08-12 14:46:00
yag unen l bichij dee. unen shuu gantsetseg eee
2011-08-12 14:46:00
сая тэр машины татвар оруулж ирэхэд энэ хүний санаа ер нь тодорхой болсон доо. Дунд болон дундаас доош орлоготой хүмүүст улам дарамт учруулах хууль санаачлаад л. миний хувьд энэ хүн улс төрийн үхдэл болсон
2011-08-12 14:46:00
төрийн толгойд иймэрхүү маланцарууд суугаа цагт ард түмэнд зүйл ирэхгүй ээ,элдэв татвар зохиож суухаар өөрсдийнхөө идэж уудгийг зогсоох хэрэгтэй
2011-08-12 14:46:00
za ter Gantuya gej gajigtai huuhen chin ooroo zahialj bichuulsan baisan sh dee tiim haltar huuhnii toloo zodoldood baihdaa yahav dee unen yum bicheech
2011-08-12 14:46:00
guliichuud ih zevuun hog shde dahij chamaig songohgui blgui de
2011-08-12 14:46:00
iimerhuu bugsnii buzaruud l turd shurgalj hulgaich bolj chaddag.Selengiin haltaruud hohi ni.Banzal mal.
2011-08-12 14:46:00
TERGUUN.NET MONGOL PORNO
2011-08-12 14:46:00
yostoi unen bichsen bna naadah chini shangrilagiin 17 davhart bdag restoranii 00 avch ochson huuhenteigee sex hiideg gesen.tumen huuhentei yavdag bugsnii dontoi gej humuus yaridgiin guliisun hudalch novsh
2011-08-12 14:46:00
yaay yostoi neg aljee
2011-08-12 14:46:00
yag ynen yum bichij ene hyniig dahiad bitgii songoosoi ene yagaad zaluu bandi shig haragddag yum bol oo nyyrendee taria tariuldag bh
2011-08-12 14:46:00
Сая Ардчилсан Намын хурал дээр үнэн үг хэлсэний төлөө түүнийг гоочилж эхэлж байгаа юм биз дээ. Улс төрд хамелеон биш нэг зангаараа байдаг хэн байгаад байгаан? Их хуцах нь шив дээ муусайн хужаагийн гар хөл бологсод
2011-08-12 14:46:00
Balarsiim Dandaa huuhnuudtei holbogdoh yum ene erchuud Avaad suusantaigaa altsganaad baij boldoggui yum baih daa
2011-08-12 14:46:00
Yaaj ingej medej bichij bainaa, Hoortsogch hor nairuulahdaa sain shuu, end tend yabj baigaad uchriig n olchnoo. oyt tolgoin gereesee neleen heden saya dollar shaaj chadsan sergelen nohor shuu, gehdee uls undestenee bodohgui huvia bodson oodgui shaar
2011-08-12 14:46:00
yah gj ingej bdgiin be sn yawaa 1nde bitgii ataarh. sn l bnshde. zaluu hun hj chadaj bn. amjiltand hurch chadaj bnshde. ingej muullaa gd tm bolchihguishde ulam l sn yawna. ene hun huntei yawnuu bn uu yamar hamaatai yum be ene chin hunii l amidral. yamar hunii yumaar huutegneed hunees mungu shulaad bga bish. hj chadahaara l yawj bnshd
2011-08-12 14:46:00
юм хийж буй хүнийг хүн их өөлдөг юм. баярцогтын оронд бас нэг нь байсан бол ингээд л бичих байлаа чадаж байгаа юманд арга алга даа
2011-08-12 14:46:00
axij eniig songoxgui ee tv5iin Dolgoontei yawdag bsan yag bichsen bnashvv sain bna
2011-08-12 14:46:00
ene Bayartogtiin aav chin Sangaajav bish Syang-Gao-Jao gedeg 3 dahi ueiin erliiz shdee zailuul
2011-08-12 14:46:00
энэ хүн нэг халтар хүүхний төлөө зодоон хийх үү энэ хүний төлөө 1000 хүүхэн зодолдсон гэвэл арай үнэнд нийцэх байх
2011-08-12 14:46:00
Гантуяа гэж гажигтай хүүхэн чинь мөрөөдлөө ярьж байсныг нь тэнэг сэтгүүлч шүүрээд биччихсэн гээ биз дээ ёо тэр нь үнэн мангар хүүхэн ш дээ халтар гэж тоймгүй
2011-08-12 14:46:00
yg unen bichej
2011-08-12 14:46:00
Tyynii egch ni gej soliotoi khyykhniig yaj byajij baigaag ene khymyys olj bichdeggyi yum baikh daa. Yamar shaldan bandi bailaa toriin nyyr oor yum daa. ed nar bygd china shiyy dee iim khynere uls tor bariuljil baidag boldog l yum baikh daa
2011-08-12 14:46:00
bolj l bn shd ter mu setguulch okiniig uud ni tatsan l bna. hun muutai bish l yum. odoo ter okin ni anu d bdag gee biz dee.
2011-08-12 14:46:00
huvtsaa tohiruulj umsuud hooloo tohiruulj ideed sportoor sain hicheellebel enen shig ovorgui bolno erchuudee.dutah yu baihav dee.ene chin goo saihand dandaa ordgiin bna lee. 1 r surguuliin urd taliin mcs iin goo saihnii gazar.
2011-08-12 14:46:00
Тэр TV5 ажилладаг хүүхнийг чинь Дөлгөөн гэдэг юм харин тэр хүний хөл хугалуулдаг хүүхнийг чинь Гантуяа гэдэг юм яаж ч бодсон гантуяагын төлөө хүмүүс зодолдоно гэж байхгүй тэр тусмаа ТОМЧУУД үнэн мангар хүүхэн захиалж бичүүлсэн гэдэг нь ортой
2011-08-12 14:46:00
olni ug ortoi gej unen yum daa
2011-08-12 14:46:00
biee zasaj chadaagui ed nar toroo zasna gej zavhruulj bna shuu
2011-08-12 14:46:00
erdene,fortuna batbayar 2iin 1 n l bichuuljee.nam dotoroo engeed yah yum be.erdene l iim zantaidaa.gadagshaa heruulee tsatsdag nuhur
2011-08-12 14:46:00
bi tednii derged unen sexy ohin 95191669
2011-08-12 14:46:00
LUT цэг MN - Үнэгүй зарын сайт. Та өөрийн зараа оруулж байгаарай. Таны амжилт бидний бахархал. .
2011-08-12 14:46:00
ene hun chin avgai huuhedgui hunuu ? 40 neleen garsan yum bishuu
2011-08-12 14:46:00
та нар ч дээ. Баярцогт гишүүнийг гүйцэхгүй болохоороо ингэж бичээд байгаамаадаа. Бас тэр хаягдаж барьсан гарууд хохь чинь, битгий төрийн эрхэм түшээ хүнд садаа бол. Та нар шиг юмнуудтай орооцолдож байх зав байхгүй.
2011-08-12 14:46:00
huue
2011-08-12 14:46:00
тэр дөлгөөн гээд нээх ядцан хүүхэнтэй яваад нэр төрөө баллачихсан, тэр нь хамгийн гол нь өөрөө сенсаац дэгдээгээд өөрийгөө од болгочихсон. баярцогт гишүүнээ арай дордуулсан шүү!
2011-08-12 14:46:00
chi ter xvvxnee ab bi abgai chini abiya
2011-08-12 14:46:00
vnen bichjee
2011-08-12 14:46:00
TV5iin Dulguuniig chini medne sh dee, USA masteraa tugsuud odoo neg Amerik companyd manager hiideg gej sonsson
2011-08-12 14:46:00
Saikhan l Ed baina test khiij baina l daa
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.