| Хүмүүс: |
| Компани: |

Телевизийн салбарт хааяа эв хавгүй мэт харагддаг ч таван жилийн турш тэдний хөтлөн хүргэсэн “M&M” одоо хэдийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болж чадсан. Тиймээс л төрийн соёрхолт зураач авхай Саранцацралтын “содон охид” тус нэвтрүүлэгтээ ихээхэн цаг зав зориулах болж. Дизайнер Мөнгөлдэй ч тэр дуучин Мишээл ч тэр аль аль нь уран бүтээлээсээ илт хөндийрсөн нь нэвтрүүлэгтээ илүү анхаарах болсонтой холбоотой юм. Тэр ч бүү хэл “хоёр хар шилт” маань сэтгүүл зүйн чиглэлээр Швейцарт суралцахаар төлөвлөсөн байна. Эргэж ирээд жинхэнэ мэргэжлийн хүмүүс шиг телевизийн салбарт мэдрэмжтэйгээр ажиллана гэсэн шүү.