| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Тун саяхан нүцгэн зургаа татуулж, нам гүм дундаас цочир сенсаци тарьсан дуучин Агиймааг ихэнх сонин хэвлэлүүд шүүмжилж эхлээд байна. Гэхдээ зарим нэгний хувьд эрээ цээргүй гэгдэж буй эл халуухан зургууд олон эрчүүдийг баярлуулж байгаа нь лавтай. Ямартай ч бүтэн зунжин чив чимээгүй явсан дуучин Агиймааг нөхөрт гарч, хүүхэд төрүүлэх болсон тухай фэнүүд нь харамсангуй шивнэлдэж байсан нь ийн замхрав. Тийм дээ 21 нас бол дуучин хүний хувьд хүүхэд гаргахад бус, секс бэлэг тэмдэг болоход л тохиромжтой нас. Дашрамд сонирхуулахад 1,75 см өндөртэй 62 кг жин бүхий халуухан бүсгүй 20 сая төгрөгөөр эротик контентын зураг авхуулсан гэнэ шүү.