| Хүмүүс: |
| Компани: |

Дуучин ВХ “New star” студийн захирал Энхмандах хоёрын дунд чухам ямар асуудал үүсч, яагаад дуучин залуу маань нэг л өдөр “гудамжинд гарсан” нь одоог хүртэл олон хүний хувьд сонирхолтой сэдэв хэвээр байна. Хоёр чихнээс өөр хөрөнгөгүй “New Star” студээс хөөгдсөн гэх дуучин ВХ-ийг өрөвдсөн хүмүүс продюссерийг нь л “хадны мангаа” хэмээн зүхдэг нь нууц биш. Харин Мандах продюссерийн яриаг сонсвол дуучин залуу өөрөө л явахыг хүссэн төдийгүй бүр хүүхэд шигээ хайрлаж явсан ВХ-дээ хааяахан гомдож суудаг нь илчлэгдэв. Ямартай ч урлагийн замд анх хөтөлсөн хуурай ээжтэйгээ үртэй болсон баяраа ч хуваалцахгүй өдийг хүртэл сэлбэлзэж яваа алдарт дуучин ВХ-д продюссер Мандах тун ч сэтгэл дундуур байна.