| Хүмүүс: |
| Компани: |

Дуучин BX-ийг олны танил болгож өгөөд, “од” болох замд нь жийгдэн үлдсэн “New star” студи шинэ “од”-ын эрэлд гарсны хүчинд таван авъяастантай хамтарч ажиллах болжээ. Дөч гаруй хүүхдээс сонгон шалгаруулсан шилдэг таван авъяастны хоёр нь “Grand” уран бүтээлийн нэгдэл дээр, гурав нь “New Star” студи дээр бэлтгэл хийж байгаа юм байна. Сонгон шалгаруулалт нь дуулах дур сонирхолтой хүүхдүүдийг мэргэжлийн сургалтанд хамруулж, чадварлаг уран бүтээлч төрүүлэх энэ тэргүүний зорилт тавьсан аж. Тун удахгүй Мандах продюссерийн чанга гараас рок попын ертөнцөд жинхэнэ New star-ууд төрөх нь байна шүү.