Иргэн Н.Энхбаяр ачаа үүрнэ гэв үү
2010/04/01
Share |
Хүмүүс:
Компани:

Экс Ерөнхийлөгч Н.Энх­баяр маань амьтай бүхний синдром хөдөлдөг урин энэ цагт урт шар дээлээ сана­галзаж, зүгээр сууж чадахаа байжээ. Сав л хийвэл хилийн дээс алхаж, боломж таарвал цэнхэр дэлгэцнээ малийтал инээн өөрийнхөө гэгээн дү­рийг зон олондоо сануулдаг болж. Наанадаж л, Н.Бага­банди гуай шиг титэм үг тэрэлж алсын зайнаас ард түмэн­тэйгээ харьцахгүй, Оёо Ерөн­хийлөгч шиг “Тэнгэрийн цаг” компани байгуулж тэвдэж суухгүй л байна даг. Харин ч экс маань Монгол Улсын жи­рийн нэг иргэн болж, гавьяа­ныхаа амралтад сууснаас хойш их л эх орон ч, хичээнгүй, шургуу хөдөлмөрлөх болжээ. Тэрбээр дүн өвлийн зуд турх­наар хувийнхаа сан хөмрөгөөс өвс тэжээл, ойр зуурын юм зэхэж өөрийн биеэр малчны хотонд зочилсон.

Харин хав­рын урь орохтой зэрэгцээд Сөүл хотноо болсон эдийн засгийн форумд өөрийн зард­лаар буюу бас л сайн ду­раараа оролцоод иржээ.

Гэхдээ ажилч хичээнгүй эрхэм маань бас ч болоогүй ээ сэргэлэн загнаж, форумд оролцох үеэрээ чад­лынхаа хэрээр ажил ам­жуул­сан байна. Өөрөөр хэл­бэл, Өмнөд Солонгостоо хоёрт ор­дог, өдөр тутмын эдийн зас­гийн чиглэлийн сонинд өөрийн орны ашигт малтмал, банк санхүү, барилгын салбарт үү­сээд буй нөхцөл байдлын та­лаар хөндөөд зогсохгүй, Мон­голын эдийн засаг сэргэж байгааг онцолсон байх юм. 

Уг нь Монгол Улсын төр засаг эрхэм дээд гурав дахь Ерөнхийлөгчөө “Одоо та минь алд биенийхээ алжаал юуг тайлах цаг нь болсон” хэмээ­гээд өндөр сайхан харш босгож, харуул хамгаалалт зэхээд зог­сохгүй ахуй хангамжинд нь анхаарч “гавьяа”-ны амралт олгосон билээ. Гэвч эрхэм Ерөнхийлөгч асан маань амарч суухын оронд энэ тэрүүгээр өртөөчилж, хуучны орон зайгаа алдахгүйг хичээдэг юм уу, ямартай ч “Надад ачаа­ны хүндийг үүрүүлээч” гэсэн шиг цас зуд, хурал хуй гээд хөл хүрэх газраа тэнүүчилдэг бол­жээ. Гэхдээ юманд учир, су­манд зангилаа гэж бий. Тэрбээр хүн л юм болсон хойно өнгөр­сөн баларсан эрх мэдэл, зөөлөн сэнтий нь бодогдоод хаврын урт өдрүүдэд сууж, байхад хэцүү байгаа биз дээ, хөөрхий. Тэгээд л хил хязгаар дамнан “Би Монгол Улсын Ерөнхий­лөгч асан байна” хэмээн цээ­жээ дэлдэж гүйдэг байх. Түүнч­лэн энхрий хайрт намаасаа жийгдсэн “хашир бурхи” энэ салбараас харих болоогүй гэд­гээ илтгэхийн сацуу ирэх сон­гуульд чимээгүйхэн шиг өөрий­гөө сойж буй нь энэ байх л даа. Тиймдээ ч Н.Энхбаяр төрийн дээд албан тушаал хашиж байхдаа болон жинхэнэ хийх ёстой цагтаа амжуулаагүй ажлаа одоо үйлээ үзэн гүйдэл­дүүлж байгаа нь ачааны хүн­дийг үүрэх гэснийх биш. Харин ч улс төр гэх их айлын хатав­чинд ч болов суух гэсэн “Ми­хайл”-ын холын бодлого байх аа. Учир нь тэрбээр хэр бар­гийн аавын хүүд олдоод бай­даггүй өндөр дээд суудалд заларч байхдаа үндсэн ажил гэхээсээ илүүтэй уул хаданд авирч, энэ тэндэхийн домогтой овоо жалгыг төрийн тахилга­тай хэмээн цоллож суусансан. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт монголчууд Намбарын хүүд бүхий л итгэл найдвараа хү­лээл­гэн УИХ-ын гишүүнээс авахуулаад Ерөнхийлөгч хүр­тэлх энэ цагийн улс төрийн хамгийн том албан тушаалыг олгож байсан. Гэвч тэрбээр,,,

Харин өнөөдөр эрхэм ноён­тон маань хуучны эрх ямба, тамга тэмдэг, бүгдийг захирах гэсэн сэтгэлээ дарж үл чадан шаргал ордноо мөрөөдөн хав­рын урт өдрүүдэд нэгийг бо­дож, хоёрыг тунгаан суух бол­сон гэнэ.

 О.МӨРӨН Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ene tenegiig xarsaar baital byr zalxaj dyyslaa. jax geed shar xadnii obchtei xynii zyragiig tabuad baidag baina aa.
2011-08-12 14:46:00
Avligachidiin shunal hyazgaargui yom.
2011-08-12 14:46:00
tsagiin um tsagtaa.. Hiih umaa hiisen bol ard tumen songool gargaad ireh bsn.. Hichneen bulhaitssan bailaa ch humuus ueneher l Enhbayariig demjdeg bsan bol jagsaj tsuglaad ch boltugai gargah l bsan... Ungursun hoino ni demii guigeed yah ve...Gehdee humuust avsan mungunuusuu jaahang ch gesen erguulj ugsund ni thanks
2011-08-12 14:46:00
W W W . M O N G O L J I N G O O . M N
2011-08-12 14:46:00
harin ene yronhiilogch chin busadiigaa bodwol gaigui yum hiisen bhaa
2011-08-12 14:46:00
gertee zugeer hussan munguu ideed baij boldoggui ym baih daa hunii chunalaa gej tegehdee avargiinh bol alban tuchaaliinh
2011-08-12 14:46:00
Please Enkhbayaraa chi hangalttai bayan, idsen uusan shdee. Odoo zugeer gertee suul daa, busaddaa bolomj olgooch... yamar sonin shultai hun be kk
2011-08-12 14:46:00
elbegdorj xereeg bodvol naadax chin galuu shuu.....
2011-08-12 14:46:00
ENE T1 ODOO BOLIOSOO TER TSAGDAA SHUUHN AJLAA HIIMEER YMA YAH GEED BAIGAA NAMBAR VE CHI CHI UDAHGUIEE BUH YMNUUD CHINI GARAAD IRNEEE
2011-08-12 14:46:00
Avilgalchiin zagalmailsan etseg.
2011-08-12 14:46:00
TV-ii medeegeer "MU-iin 3 dahi Eronhiilegch" geed l medeellehee bolioch ee. Odoogoor huchin togoldor gants l Eronhiilegch bgaa biz dee. muu ch gesen ^_^
2011-08-12 14:46:00
eNHBAYRAA TUSHSEN BOL MONGOL ZAYAT DEESHLEH BALAA!!! BI BUU HUN!! ELBEG HUU BYAHAB DEE~ DEESH BOL GARGAHGUI DEE MONGOLCHUUDAA! HARINJ CHINACHUUD DEESH GARNAA!! HARAARAI! MONGOLCHUUDAA!!
2011-08-12 14:46:00
Yoyotoi baihaa. Odoo eliirhee boliosoi. Hamgiin ner hundgrui eronhiilogch bolj baih j gej dee. Tegeed ch uureeleed baih achaa bidend alga, uureh uedee sain uureed avaad yavahgui dee. Odoo haana ochij achaa uureh geed bgaag chine eroosoo oilgosongui ee
2011-08-12 14:46:00
eks eronhiilogch neriig bas muuhai geed 3 dahi eronhiilogch gesen bga yumaa ooriigoo. Eks bol eks shuu dee. Eks eronhiilogch oo.
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.