| Хүмүүс: |
| Компани: |

Нэр нөлөө бүхий эрхэмүүдтэй нэг бус удаа холбогдож, тэр хэрээрээ ч сайн муугаараа дуудуулж явсан загвар өмсөгч Оюунгэрэл ойрмогхоноос тун их томоожиж, ухааран тогтвортой харилцааг хүсэмжлэх болсон гэнэ шүү. Манайдаа л гайгүй потенцальтай модель хэмээн үнэлэгдэж, хилийн чанадад хүртэл загвар өмсдөг модель бүсгүй маань нэртэй айлын зүстэй хүүтэй дотносож, сүй тавих болсон нь УИХын гишүүн Бадамсүрэнгийн хүү гэх. Хосуудын талаарх хов жив хэвлэлийн хуудаснаа хэдэнтээ дэлгэгдэж, уншигч түмэнд хэдийнээ танил болсон. Харин азийн хатан хааны талаар хөнгөмсөг нэгэн хэмээх төсөөлөлтэй явдаг хүмүүс хэн нэгний хань болно гэхээр их гоочлонгуй хандаж байгаа аж. Тэгвэл мисс бүсгүй тэдний бодсон шиг тийм ч салан задгай хүн биш гэдгээ харуулан хайртыгаа халамж, энхрийллээр дутаахгүй яваа дуулдсан шүү. Ямартай ч улс төрч эрхэмтэй хайрын романс үүсгэж явсан азийн хатан хаан маань энэ удаад улс төрч эрхмийн бэр болохоор сэтгэл шулуудсан бололтой.