| Хүмүүс: |
| Компани: |

Монголд хамгийн том эдлэн газартай хүнээр Даян аварга А.Сүхбат тодорсон. Улаанбаатар хотоос Төв аймаг орох зам дагуу үргэлжлэх уул нурууг давсан хэдэн мянган га газрыг Даян аварга маань буга үржүүлэх нэрийдлээр торлож амжсан билээ. Т.Ариунаагийн нөхөр С.Буяндоржоос спиртийн үйлдвэр худалдаж авсан нь буруудаж, үйлдвэрлэсэн архи нь олигтой борлохгүй байгаа нь Даян аваргыг бизнест одгүй болохыг харуулж байгаа. Энэ ч учраас тэр үү мань эр торлосон газраасаа тасчин зарж эхэлжээ. Нэн тэргүүнд Солонгосын хоёр ч компанид сая, сая доллараар багагүй хэмжээний газрыг зарсан сураг дуулдах болов. Хаа очиж Даян аварга цагийн ихэнхийг “Олимп” дэвжээн дээрээ өнгөрөөж байгаа учраас эндээс л од шүүрэх болов уу гэж хэлэх хүн ч олон байна. Учир нь түүнийг менежмент муутай бизнесмэн гэж хүрээнийхэн нь дүгнэх болжээ.