Н.Алтанхуяг Ерөнхий сайд болно хэмээн хүмүүст албан тушаал амлаж эхлэв
2008/04/18
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
Компани:

Алаагүй баавгайн арьсыг хуваах гэсэн нэр томъёо улстөрд ороод олон оныг үдлээ. Ер нь монголчууд алаагүй баавгайн арьсыг хувааж мөрөөддөг нь гэм биш зан. Чухам үүнийг л эрх мэдэлтнүүд овжноор ашигладаг юм. Сүүлийн үед ард түмний дунд ирэх сонгуулиар АН ялна гэсэн цуу яриа дэгдэх болсон. Үүнд зарим нэгэн албан тушаалд дуртай хийрхэгчид бүрэн дүүрэн итгэсэн бөгөөд түүн дээр нь зарим хүмүүс тоглолт зохиож байна. Тухайлбал, АН-ын Бодлого, зохицуулалтын дарга нэрт “Алтан гадас”-ч Н.Алтанхуяг өөрийгөө Ерөнхий сайд болно хэмээн намынхандаа итгүүлэх болжээ. Тэр ч бүү хэл Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг ойрын үед нэг бүрчлэн дуудаж уулзан хөдөө орон нутагт байгаад нь утас цохин албан тушаал амлах болсон байна. Тэрбээр өөртэйгээ өрсөлдөх хүнийг “Фортуна” Н.Батбаяр хэмээн үзэж байгаагаа ч зарим нэгэнд нь илэн далангүй ярьсан байна лээ. Энэ хоёр уг нь “Алтан гадас”-т багтаж хор найруулалцдаг хоёр. Харамсалтай нь хэн хэнийх нь бодолд Ерөнхий сайд болох дон шүглэсэн учраас өөдөөсөө харж инээлдэн, буруу харж архиралдаж байгаа гэнэ. Ер нь Н.Алтанхуяг мэтийн хүмүүсээр Ерөнхий сайд тавина гэвэл улс орон нэгмөсөн уруугаа харахын дохио. Ашигт малтмалын томоохон орд газруудыг Тогтвортой байдлын гэрээ нэрийн дор гадныханд үнэ төлбөргүй өгсөн бичиг баримтад Н.Алтанхуягийн гарын үсэг хэдэнтээ дурайж байдаг юм билээ. Ийм хүн хэзээ нэгэн өдөр тамга баривал Монгол улсыг ч Тогтвортой байдлын гэрээ нэрээр өгөхөөсөө ч сийхгүй нь тодорхой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
olon oniig udlee
2011-08-12 14:46:00
Дээрх нийтлэлийг бичсэн хүн юмны учрыг мэдэхгүй байж, Ху намынхаа ивээл доор хуулан бичлэг хийж суудаг нь үнэхээр өрөвдөлтэй юм. Хүнийг газар ортол нь муулж чаддаг юм бол үүнийгээ ард түмний өмнө гаргаж ирэх нотолгоо өөрт чинь байхгүй биз ээ. Тийм учраас өөрийн чадлаар, өөрийн мэдлэгээр, сэтгэл зүрхээрээ энэ улс орноо гэж яваа хүнийг ингэж доромжлоход чинь чиний өмнөөс гутарч байна.
2011-08-12 14:46:00
Thanks for taking the time to post. It”s lifted the level of dbetae
2012-04-16 14:28:12
tnCfhu edoqwclcglfy
2012-04-16 22:44:46
gRCHRA xsyqelljdkky
2012-04-19 05:21:36
za zailaa.ene neg yumiig ontslood bhdaa yadag yum bee.shaa shaa
2012-04-26 00:00:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.