| Хүмүүс: |
| Компани: |
.gif)
1997 онд нээлтээ хийн, нийтдээ 1, 843 тэрбум долларын ашиг олсон Жеймс Камеруны сонгодог бүтээл “Титаник”-ийг тун саяханаас ардаа орхин, манай гарагийн хамгийн их ашиг орлого бүхий уран сайхны кино болоод байгаа шинжлэх ухааны, уран зөгнөлт “Аватар”-ыг дэлхий даяар шимтэн үзэж, шагшин,магтахгүй хүн үгүй болсон. “Өргөө” кино театрын дэлгэцнээ өдөр бүр пиг дүүрэн үзэгч дуудах болсон уг кино нэгэн үе нийслэлийн маань цорын ганц кино театр байсан ихээхэн орлого бүхий “Тэнгис”-ийг нэг л эл хуль, эзэнгүй арал мэт болгож орхисныг уншигчид маань анзаарч байгаа байх. Залуусын болзооны зайлшгүй маршрутад ордог байсан “Тэнгис” өдгөө хямдралынхаа өдрөөр хүртэл барагтайхан үйлчлүүлэгчтэй болсон гэх. Байдгаараа шалдаа буучихаад байгаа “Аватар”-гүй кино театрын голыг Бооёо “Skyrider” хоёр л зогоож байна даа гэх үг залуусын инээд, наргиан дунд “цохиж” явна билээ. Тэгээд “Бооёо одоо зүгээр л бодит 4D мэдрэмжийг энэ автомат тоглоомноос мэдрээрэй” гээд хэлчих юмыг чинь далимд нь Сөүл явснаа гайхуулчих юм аа гэж ёжлож байгаа нь ч дуулдсан. Ямартай ч хүн амьтан, дуу шуу цөөтэй “Тэнгис”-т “Шинэ үе” продакшны захиралын “Би солонгост явж байгаад яг энэнд суусан л даа, тэрэн шиг л их гоё юм байна, залуусаа ирж тоглоорой, наадаарай“ хэмээх бичлэг л цангинаж байдаг болсон байна билээ.