| Хүмүүс: |
| Компани: |
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг тойрсон үй олон асуудлуудад хандах ард түмний хандлага хийгээд өнөө цагийн хамгийн халуун сэдэвтэй уялдуулан манай сайтаас уншигчдынхаа дунд “Эрдэнэт үйлдвэрийг хэн сайн удирдсан бэ” хэмээх санал асуулга явуулан дүнгээ гаргалаа. Долоо хоногийн хугацаатай зохион байгуулагдсан энэхүү үйл ажилгаанд маань уншигчид харьцангуй өргөнөөр басхүү идэвхитэй оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй байх. Санал асуулгын үр дүнд Монголын ард түмэн “саалийн үнээ"-гээ шинэ хүнээр удирдуулах нь зөв гэсэн шийдвэрт нэлээд эргэлзээтэй хандаж байна. Харин хүнд хэцүү үед ард түмнийхээ итгэлийг алдаагүй, ухаантай удирдагч байж чадсан Ш.Отгонбилэг агсан 41,8%-ийн санал авч тасархай ялалт байгуулсан бол хоёрдугаар байрт 16,1%-ийн саналаар одоогийн удирдлага Ч.Ганзориг оржээ. Энэ нь ч мөн Ч.Ганзориг даргыг үйлдвэрээ чамлахааргүй удирдаж яваа гэх түмэн олны итгэл биз. Мөн Д.Дорлигжав 14,3%, Х.Наранхүү 13,8%-ийн саналыг тус тус авчээ. Энэ хоёр эрхэмд ч бас сайн муу нэр байсан. Чухамхүү зэс хамгийн ихээр үнэд хүрсэн алтан үед нь хаан суудалд сууж байсан Х.Наранхүү даргад азтай удирдагч гэх нэр өгөөд байгаа бол зэсний үнэ хамгийн сул үед удирдаж байсан Д.Дорлигжав дарга ч чамлахааргүй ажилласан гэж үзэх хүмүүс бас байна билээ.