Л.Гүндалайг АН аварч үлдэх үү, АТГ авч одох уу
2008/04/19
Share |
Хүмүүс:
Компани:

ҮХЦ түүний “Эрүүгийн хуулийн 263-р зүйл заалт, түүний тайлбар ҮХ зөрчсөн” гэх үндэслэлийг авч хэлэлцээд “Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэж үзсэн тул түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дахин босч ирлээ- Энэ парламентын хугацаанд УИХ-ын гишүүдээс олон хүн гэмт хэрэгт сэжиглэгдэж зарим нь хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа. УИХ гишүүдийнхээ эрхийг авч үлдэхийн тулд аль муугаа л үзэж байна. Прокуророос нэг бол эрхийг нь түдгэлзүүлж өг, эсвэл огт түдгэлзүүлэхгүй бай гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан ч УИХ бөв бөөрөнхий тогтоол гаргаж хуулийн байгууллагынхныг болоод өөрсдийгөө хүнд байдалд оруулсан. Гэсэн ч хуулийнхан парламентын гишүүдээс нэгийг нь ялтан болгож дөнгөлөө. Харин хоёр дахь нь удахгүй ялтан болох магадлалтай нөхцөл байдал бий болчихоод байна.

Хаврын чуулган эхлэмэгц Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг тавьсан билээ.Түдгэлзүүлэх үндэслэл нь ЭМ-ийн сайд байхдаа улсын өмч хөрөнгийг хувьдаа завшиж шамшигдуулсан нь баримтаар нотлогдсон гэх шалтгаан байсан.  Парламентэд хамгийн олон сонгогдсон гишүүдээс бүрдсэн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо асуудлыг авч хэлэлцээд түр хойшлуулаад байсан юм.Хойшлуулах болсон шалтгаан нь Иргэн Л.Гүндалай буюу УИХ-ын гишүүн Л.Гүндалай ҮХЦ-д хандаж өргөдөл гаргаад байсантай холбоотой. Харин өнөөдрөөс эхлэн Л.Гүндалай гишүүний асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дахин авч хэлэлцэнэ.  Учир нь түүний өргөдөл гаргаад байсан асуудлыг ҮХЦ хэлэлцэж УИХ-ын хууль тогтоол ҮХ зөрчөөгүй гэдэг дүгнэлтийг гаргажээ. Өчигдөр ҮХЦ дээр иргэн Л.Гүндалайн өргөдлыг авч хэлэлцсэн юм. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Л.Гүндалай хуралдааныг нэг сарын хугацаатайгаар хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн аж. Түүний хурал хойшлуулах хүсэлтийн утга нь “Аавын маань эрүүл мэндийн байдал хүнд байна. Хүнд өвчтэй аавыгаа нутагт нь хүргэж асрахаар бэлтгээд явах гэж байтал Цэцийн хуралдаан гэнэт зарлагдлаа. Мөн Цэцийн хуралдаанд гэрч, шинжээч нарыг оролцуулах, өөрийн зүгээс өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй оролцох, өөрийн биеэр хуралдаанд оролцохоос гадна өмгөөлөгчөө сонгох зэрэг үндэслэлүүд байгаа” зэрэг зйүлүүдийг дурджээ. Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүд энэхүү үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж Цэцийн магадлал гарган  хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн юм. Л.Гүндалай Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүнд оруулсан тайлбар нь улс төрийн зорилгоор ашиглагдах боломжтой байдлаар хуульчлагдсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэд хэдэн заалтуудыг зөрчиж байна гэж үзээд өргөдөл гаргаад байсан юм.. Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”  гэсэн  263 дугаар зүйл, уг зүйлийн тайлбар нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг  зөрчөөгүй  байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал автоматаар сэргэж  Л.Гүндалайг АН аварч үлдэхүү АТГ авч одох уу гэдгийг эцэслэн шийдэх юм. Хаврын чуулганы нээлтийн дараа түүний асуудлыг авч хэлэлцэх үед АН-ын гишүүн Р.Гончигдорж Л.Гүндалайн ҮХЦ-д гаргасан өргөдлийн хариуг харгалзан үзэж хуралдааныг хийе гэдэг горимын санал гаргасны дагуу халдашгүй байдлын дэд хороо түр завсарласан. Р.Гончигдорж гишүүний халдашгүй байдлын хороонд ийм санал гаргах болсон шалтгааныг ч  Л.Гүндалайн АН-д элсэх шийдвэртэй холбон тайлбарладаг. Мөн АН-ынхан түүнийг өмгөөлөхийнхөө хариуд намдаа элс гэсэн шаардлагыг тулгасан гэх мэдээлэл ч бий. Тийм ч учраас Халдашгүй байдлын дэд хороонд харъяалагддаг МАХН-ын гишүүд бус АН-ын Р.Гончигдорж түүнийг өмгөөлж хурлыг хойшлуулах санал гарсан ч байж болох. Болох ч гэж дээ бараг л тийм явдал болсон.  Харин энэ удаа түүнийг өмгөөлөх шалтгаан халдашгүй байдлын дэд хорооныхонд олдохгүй болов уу.  Иргэд ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон гэж ерөнхий прокурор нь хэлээд байхад итгэлгүй гишүүнээ авч үлдэхийн төлөө зүтгээд байгаа УИХ-ыг шүүмжилж байна. Ер нь гишүүдийнхээ ёс бус зүйлд орооцолдсон булайгаас болж парламентын нэр хүнд унаж байгаа нь үнэн юм. Түүн дээр нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гээд байхад өмгөөлөөд байгаа нь “муу дээрээ муухай, муухай дээр улцан” гэгч болж байгааг бүгд л ярьж байна. Гэвч парламент түүний бүрэн эрхийг авч үлдэх зорилготой байгаа. Энэ зорилго нь хэрэгжих ч боломжтой. АН-ын гишүүд зөвлөлийнхөө гишүүнийг авч үлдэхийн тулд прокурорын эсрэг зогсч таараа. МАХН-ын зарим гишүүд ч гэсэн жудаг зааж АН-ынхны талд орох байх. Тэр дундаа өмнө нь бүрэн эрхээ алдах аюултай тулгарч байсан гишүүд үг дуугүй прокурорын саналын эсрэг зогсоно. Эсвэл АН-тай нэг баг тоглох болсон ирэх сонгуулиар өрсөлдөгч намд нь нэг суудал авч өгөхөөр тохироод байгаа Л.Гүндалайг бүлгийнхээ шийдвэрээр  “золигт гаргах” магадлалтайг ч үгүйсгэхгүй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ene neeree ichidgui gar shuu bur tsaitsiin
2011-08-12 14:46:00
Тугалган жад шиг хөгийн амитан.Их хурал ийм хүнээр дутав л гэж дээ
2011-08-12 14:46:00
МАХН-ын зарим гишүүд ч гэсэн жудаг зааж ... Юү гэсэн үг вэ? Гэмт хэрэгтнийг хаацайлж байгаа хүн яахаараа жудагтай болчихдог байна аа. Ижил адил гэмт хэрэг хийсэндээ л жудаг заах юм байлгүй .
2011-08-12 14:46:00
wJ42GB xkkatytq iawwkxaq vgnqiksq
2011-08-12 14:46:00
ozvjjukn dhovgbug uwnelezt
2011-08-12 14:46:00
vtscurov tkafqhxy shipxvts
2011-08-12 14:46:00
qvhixbyy qwwwamjy alnfmrgg
2011-08-12 14:46:00
newgshfl vuwcovnd xttinqxf
2011-08-12 14:46:00
yocaujpx wrltkzyf twgrekwy
2011-08-12 14:46:00
lqbsgxdk jnfcjjta sielihbl
2011-08-12 14:46:00
dnaonwxl fwugdwmn zplcpbyo
2011-08-12 14:46:00
ghicadif cwvdzhtk jfkkejmq
2011-08-12 14:46:00
ihsemxyq yamrfgdl rppnffyw
2011-08-12 14:46:00
phatswhk civnjvwj peogjmno
2011-08-12 14:46:00
cyyovwyq gayasble zseuhysy
2011-08-12 14:46:00
hzlvdrlm jenpfjsu kkcdrazk
2011-08-12 14:46:00
udbxxnes wumsexga fjrsxrzh
2011-08-12 14:46:00
rwnecoax esrmqkxp kfacrbcl
2011-08-12 14:46:00
ilqsfwjo ymsyzfll xnquthkb
2011-08-12 14:46:00
vabcrlzn ibgvgitf rrpxluqe
2011-08-12 14:46:00
ciksecry dtnjscci pipdpgdd
2011-08-12 14:46:00
wltubxfp tsbyotaa czjgfkii
2011-08-12 14:46:00
wplhnofj siffoagl fsswgryf
2011-08-12 14:46:00
rboejfga utknnkfm ilxxacca
2011-08-12 14:46:00
dbiddcck hwdhvpvb kmjjlxqu
2011-08-12 14:46:00
yfthsywx npmyepvg tzsemamk
2011-08-12 14:46:00
ghqwpozc jizveuok thvwljci
2011-08-12 14:46:00
qlunttsu uvvxydki sodufmac
2011-08-12 14:46:00
rrrblxir xdxpdezy jwpjrllx
2011-08-12 14:46:00
zuaotaik dkcxqirp ufqppblo
2011-08-12 14:46:00
ffpcvsem drtpholi rrlubknk
2011-08-12 14:46:00
skbhsova cjvcrusl ojgovaor
2011-08-12 14:46:00
xnlqshmm avcwkiuq xmjgtpdy
2011-08-12 14:46:00
zcghypdx biglrkja fpzdhibs
2011-08-12 14:46:00
oqchutey lbpvlpiy wtjvgvuv
2011-08-12 14:46:00
hwqaclnn hhxeikll lvuizovh
2011-08-12 14:46:00
teixeqbv vfazokkx opcbsrlq
2011-08-12 14:46:00
hxtefaso cysgjrox ejjdsjpy
2011-08-12 14:46:00
hnwmxkqu sbtukcft rwwzusje
2011-08-12 14:46:00
uisvrepm koucdqbt vbpmpbhy
2011-08-12 14:46:00
wkkxpilj tkxelsod lmykkuaq
2011-08-12 14:46:00
fixzzhvl sbtrootm uaoviejg
2011-08-12 14:46:00
mpefmnvz fxckoddk nkyxdpxj
2011-08-12 14:46:00
xnuoqyjn eftewtmt sipuorra
2011-08-12 14:46:00
zyttumma nrfgsjti mpjpmmwj
2011-08-12 14:46:00
gavfznpt owptvhxo ywuvqqhr
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.