| Хүмүүс: |
| Компани: |

Арлын японд монгол эр хүний сүр хүч, ид хавыг гайхуулж, эх орныхоо нэрийн хуудас болж яваа олон монгол хөвгүүдийн нэг бол мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал. Япон бүсгүйтэй дэр нэгтгэсэн их аварга маань хоёр ч хүүхдийн эцэг болсны дараа сая нэг нижгэр хуримын сураг дуулгасан гэнэ шүү. Шинэ оны эхээр гэргийнхээ нутагт ёслох болсон хосууд маань, ирэх намар буюу есөн сард дахин эх орондоо хуримлахаар төлөвлөсөн аж. Цөөхөн монголчуудын, тэр дундаа бөхийн удамтай генээ япон цустай сүллээ хэмээн эмзэглэх хүмүүс байдаг ч сумочны гэргийн дэг жаягийг яв цав баримталдаг Саёко аль аль талаараа хакуход хань болох бүсгүй ч байж мэдэх. Ямар сайндаа л биеийг нь төрүүлсэн ч сэтгэлийг нь төрүүлж чаддаггүй юм байна хэмээн хүүдээ туньж явсан Мөөеө аварга маань япон хэл сурч эхэлсэн нь холын бэрдээ талтай болсны шинж биз. Дашрамд сонирхуулахад аваргынхан сүүлийн үед гэр бүлээрээ ханз сураад тун чиг завгүй яваа дуулдсан. Япон соёлын довтолгоонд өртсөн Мөөеө аварга маань үг, үсэг дундаа төөрч, мунгинаад ар гэрийнхэнийхээ амжилтаас багагүй татаж байгаа гэх яриа ч чих дэлсээд авсан шүү