| Хүмүүс: |
| Компани: |
(1).jpg)
Аливаа зүйлд анхдагч байна гэдэг амжилтын гол үндэс. Гэхдээ шинэ зүйл гэдэг сайтар мартагдсан хуучин зүйл гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Орчин үед бол оргүй байсныг цоо шинээр бүтээх гэхээсээ илүүтэйгээр орчиндоо зохицуулан “импортлохыг” илүүд үздэг болсон. Нэг ёсондоо бусдаас бүтээлчээр будаа иднэ гэсэн үг юм уу даа. Тэр л жишгээр монголын телевизүүд гадны эрэлттэй, их үзэгчтэй шоунуудыг шууд хуулбарлан үзэгчдэд хүргэдэг болсон билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнөөс “Ододтой бүжиглье” реалитий шоу ТВ-5 телевизээр гарч эхлээд байгаа. Цэнхэр дэлгэцээр монголын одод цэнгээнт бүжиглэн, нүд хужирлаж болсон нь бидний хувьд тун сонирхол татсан үйл явдал. Тэр тусмаа урлагийнхан дундаа халуухан гэх тодотголтой таван бүсгүй хайрын бүжиг бүжиглэх нь аргагүй л нэг дуу алдмаар. Мэргэжлийн бүжигчдээс нэг их дутаад байх юмгүй тун эвлэгхэн бүжиглэдэг үзэсгэлэнт бүсгүйчүүдэд реалити шоуны шүүгчид тунчиг ам сайтай байна билээ. Өчигдөр орой л гэхэд топ модель Пүрэвсүрэн бусдыгаа (дуучин Солонго, нийтийн дууч бүсгүй Оюумаа, залуу дуучин Баярцэцэг, жүжигчин Цэнд-Аюуш) манлайлж 100% "A" үнэлгээ авсан бол бусад бүсгүйчүүдэд маань шүүгч нар магтаалаа харамгүй хайрлаж байгаа харагдсан шүү.