| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Орчин үеийн рок попын ертөнцөд нэр төртэй 10 жилийнхээ түүхийг бичсэн Камертон хамтлаг сүр дуулиантай насны найраа хийгээд л хувь хувийн мөрийг хөөх болсон. Тухайн үедээ хамтлагийн ахлагч Болдын бие даасан уран бүтээл амжилт олж, хувийн карьер хөөх болсноор хамтын уран бүтээлдээ цэг тавьсан залуус эргэн нэгдэх цаг болсон гэнэ шүү. Өөр өөрийн довыг шарлуулан, ажил амьдралдаа одтой яваа эрчүүд маань эргэн нэгдэж , уран бүтээл хийх болсноо "UBS music video awards" дээр хэлээд авна билээ. "Бид тараагүй хамтлаг хэвээрээ" хэмээх боловч хамтарч уран бүтээл хийлгүй он удсан камертончууд удахгүй 15 нас хүрэх аж. Тийм учираас уран бүтээл хийсэн, хийгээгүй нийт 15 жилийн ойгоо угтан час улаан фэнүүддээ олон сюрприз барихаар төлөвлөөд байгаа гэсэн шүү. Хэзээний л шинийг сэтгэж, тэсрэлт хийдэг авъяаслаг, залуус маань 5 жилийн дараа хамтын уран бүтээлдээ эргэн орсон нь олон хүмүүсийг баярлуулж байгаа биз ээ. Ийнхүү монголын "топ boyband" удтал хүлээлгэсний эцэст сая нэг хамтын уран бүтээлийн талаар ярьж эхэллээ.